Шанцай болон зөгийн балны зуурмаг нь +10 ашиг тустай

Зөгийн бал болон шанцайг хольж бэлтгэснээр юу бий болох вэ? Мэдээж ямар нэгэн зуурмаг үүсэх ч гэлээ, энэ нь хүний эрүүл мэнд болоод гоо сайханд хэмжээлшгүй их давуу талыг авчрах болно. Эдгээр нь адил бактерийн эсрэг шинж чанартай, антиоксидантаар баялаг учир хамтдаа олон даваа саадыг давах аж. Тэгвэл одоо хамтдаа шанцай болон зөгийн балны хослол нь чухам юу юунд сайн болохыг мэдэж авцгаая.

Ханиадыг эмчилнэ

Та нэг халбага зөгийн бал, 1/4 халбага шанцай зэргийг холих хэрэгтэй бөгөөд ингэснээр ханиадтай тэмцэх эм гарган авч чадна. Мөн гурван өдрийн дараа гэхэд бүрэн эдгэрэх болно. Энэхүү гайхалтай эмчилгээ нь архаг ханиалга, хамар битүүрэл, хоолой өвдөлт зэргийг эмчилнэ.

Амны эвгүй үнэр арилгана

Нэг халбага шанцай, нэг халбага зөгийн балыг хамтад нь нэг стакан бүлээн усанд хийж хутгаарай. Үүгээр өглөөдөө амаа зайлснаар, амны хөндий дэх бактерийг устгаж цэвэрлэн, эвгүй үнэрийг бүтэн өдрийн турш хол байлгах болно.

Үе мөчний өвчинг эмчилнэ

Нэг аяга бүлээн усанд нэг халбага шанцай, 2 хоолны халбага зөгийн бал хийж хутгаад, өглөө, оройдоо ууж байгаарай. Энэхүү эмчилгээг тогтмол хэрэглэснээр архаг үе мөчний үрэвслийн шинж тэмдгийг үр дүнтэй арилгана.

Холестрины түвшинг бууруулна

Нэг аяга бүлээн цайнд 3 цайны халбага шанцай, 2 хоолны халбага зөгийн бал нэмж хутгаад уугаарай. Энэ нь холестеролыг 2% – 10%-иар бууруулах болно.

Гэдэсний халдварыг эмчилнэ

Нэг халбага зөгийн бал, 2 халбага шанцайг хольж бэлтгээд идээрэй. Энэ нь гэдсэн доторх элдэв өвчин үүсгэгч бактерийг устгаж цэвэрлэх юм.

Зүрхний үйл ажиллагааг дэмжинэ

Зөгийн бал болон шанцайг хольж зуурмаг бэлтгэнэ. Үүнийгээ өглөөдөө талхан дээр түрхэж идээрэй. Ингэснээр зүрх судасны үйл ажиллагааг дэмжиж, зүрхний шигдээс болохоос сэргийлэх юм.

Ядаргааг тайлна

Ядаргаагаа тайлахын тулд стакан бүлээн усанд тал халбага шанцай болон тал халбага зөгийн бал хийж хутгаж уугаарай. Энэ нь таны ядаргааг тайлж, биеийг бүрэн амрахад туслах болно.

Жингээ хасахад тусална

Өөхөө шатааж, турахад туслах ундааг бэлтгэхэд хялбархан. Стакан бүлээн усанд тал халбага зөгийн бал болон шанцай хийж хутгаарай. Үүнийгээ өглөөдөө цайгаа уухаас 30 минутын өмнө уугаарай.

Батгыг эмчилнэ

Ижил хэмжээтэй зөгийн бал болон шанцайг хольж зуурмаг бэлтгэнэ. Үүнийгээ батгатай хэсэгтээ түрхэж, унтаарай. Өглөө нь бүлээн усаар угааж арилгана.

Үс уналтыг зогсооно

Нэг халбага зөгийн бал, нэг халбага шанцай, нэг халбага оливын тос зэргийг хольж бэлтгээд, хуйхандаа массаж хийгээрэй. 15 минутын дараа үсээ угаана.