
Бүх төрлийн самар “А”, “Е”, “В” группийн аминдэм түүнчлэн кали, кальц, фосфор төмөр зэрэг бүхэл бүтэн бичил махбодыг агуулдаг байна. Тухайлбал, төмөр самар, жимс, хүнсний ногоо, үр тариа, маханд байдгаас илүүтэй ихээр агуулагдана. Ийм учраас цагаан хоолтнууд самрыг илүүтэй үнэлдэг.

Самранд нүүрс ус их бишээр агуулагдах тул чихрийн шижинтэй хүмүүст самар цөмөх боломжийг олгож байна. Самар болгон өөр өөрийн гэсэн онцлог эрдэс махбод янз бүрийн тун хэмжээгээр агуулах тул аль самар нь хамгийн сайн гэж хэлэхэд тун хэцүү аж. Гэхдээ хоол судлаачид нэгдүгээрт “Омега-3” өөх тос хамгийн ихээр агуулдаг пальма буюу хушганы самрыг нэрлэж байна. Хүний бие махбодын хэвийн үйл ажиллагааг хангахад шаардагдах альфа-линолийн хүчлийг та хушганаас авч чадах юм. Гэхдээ самрыг шоколад, давс, саахартай хольж идэх нь ямар ч шим тусгүй гэдгийг мэдэж байвал зохино. Мөн түүнчлэн самар нь харьцангуй илчлэг ихтэй тул хэт их самар идэхгүй байвал зохино. Таны өдрийн хэрэгцээ 60 грамм самар байвал зохилтой. Энэ нь ердөө чимх шүү дээ. Та хэрвээ харшилтай бол самарнаас татгалзвал зохино. Бага балчир хүүхдэд самар өгөхдөө болгоомжтой байх хэрэгтэй.
Самрыг юутай идвэл зохистой вэ?
- Өглөөдөө нэг аяга тарганд 1 цайны халбага самар хийж идвэл их зүгээр
- Самрыг хиам, тослог бяслагны оронд салатанд хийвэл их тохиромжтой
- Өдөртөө чимх самрыг жимстэй идвэл бас зүгээр
- Чипсний оронд шар буурцагны самар бас их тохиромжтой
- Харин самрыг махтай хольж идэх нь зохимжтой
- Гэхдээ тэрээр сүү, цагаан идээтэй дажгүй зохимжтой байдаг
- Шөнөдөө самар идэхгүй байхыг зөвлөж байна. Энэ нь түүнд агуулагддаг сэмэрдэс маш удаан шимэгддэгтэй холбоотой
Самрыг яаж зөв сонгож, хадгалах вэ?

Болж өгвөл хальстай самрыг сонгох хэрэгтэй. Хальстай самар өөрийнхөө шимт чанарыг ойролцоогоор хагас жил хүртэл хугацаанд дажгүй хадгалж чадна. Цэвэршүүлсэн самар өөрийнхөө шимт чанараа амархан алддаг аж. Буруу хадгалсан нөхцөлд өөх тос нь хуршиж гашуун амттай болдог. Ийм самрыг идэх хэрэггүй билээ.
Ойн самар

Эрч хүч авчирна. Хураагуур судасны цүлхэн, түрүү булчирхайн эмгэгийн үед юугаар ч орлуулшгүй. Зүрх судсыг бэхжүүлнэ. Чихрийн шижинтэй хүмүүст их зохимжтой. Бусад самартай харьцуулахад нүүрс ус хамгийн бага агуулна.
Хушны самар

Давс тундасжихаас сэргийлэх онцгой бүтээгдэхүүн. Бамбай булчирхайн үйл ажиллагааг хэвшүүлнэ. Эхийн сүүг саамшуулна. Шим тэжээлт аминохүчил хамгаас ихээр агуулагдана.
Хушганы самар

Элэг хамгаална. Дархлаа сайжруулна. Цусны даралт хэвшүүлнэ. Стресс гэж юм байхгүй болно. Нойр сайхан хүргэнэ. Цус багадалттай тэмцэнэ.“В” бүлгийн аминдэм, төмөр агуулна.
Кешью самар

Бие махбодын бодисын солилцоог хэвшүүлнэ. Цусан дахь муу холестеринийг бууруулна. Стресстэй тэмцэнэ. Уураг, өөх тос нүүрс усаар баялаг.
Буйлсын самар

Ханиад намжаана. Цусны даралт бууруулна. Бөөр, цөсний замын эмгэгт хэрэглэхийг зөвлөж байна. Кальц, “В” бүлгийн аминдэм ихтэй.
Бразил самар

Таны биед хэрэгцээтэй элдэв бичил бие махбод болон аминдэм агуулна. Хөгшрөлтийн үйл явцыг сааруулна. Хавдрын өвчлөлөөс хамгаална.Селен, магни, төмрийн эх үүсвэртэй
Ангаахай самар

Эрч хүчний эх үүсвэр. Бие махбодыг тамиржуулж, бэхжүүлнэ. Уураг тархины үйл ажиллагааг эрчимжүүлнэ. Зүрх судасны өвчин тусах эрсдлийг бууруулна. Мөн кальц, төмрөөр баялаг.