
Энэ насандаа ганц ч удаа өвдөж үзээгүй, эмнэлэг зорьж байгаагүй хүн гэж ховор болов уу. Харин тэрхүү ховорхон хүмүүсийн нэгийг та бүхэнд танилцуулж байна. Эмээ маань 66 настай боловч ганц ч удаа өвдөж, эмнэлэгт очиж байгаагүй. Үүний учир нь түүний эрүүл амьдралын дэглэмтэй холбоотой юм. Тэрээр өдөр бүр нэг төрлийн бэлдмэл уудаг бөгөөд үүний ачаар өнөөдөр ч эрүүл саруул байж чадаж байгаа аж.
Одоо та бүхэндээ түүний уудаг бэлдмэлийг танилцуулъя.

Орц:
Нунтаг орегано – 1 халбага
Эрдэст ус – 300 мл
Бэлтгэх заавар:
Усаа саванд хийж буцалгана.
Ингээд усаа гал дээрээс авч, ореганогоо хийнэ.
Сайтар хутгаад хөргөөрэй.
Бэлэн болсон бэлдмэл дээрээ амт нэмэх үүднээс багахан зөгийн бал хийж болох юм.
Та долоо хоногт 3 удаа үүнийг бэлтгэж уугаарай. Тус бэлдмэл нь ямар нэгэн сөрөг нөлөөгүй.
- Орегано цайны ид шид:
- Биеийг цэвэрлэнэ
- Антиоксидантаар баялаг
- Хөгшрөх явцыг удаашруулна
- Ясыг бэхжүүлнэ
- Үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлнэ
- Арьсыг тунгалаг, толигор байлгана
- Ханиад томуунаас хол байлгана
- Хоол боловсруулах системийг сайжруулна
- Цусны эргэлтийг сайжруулна