ХЯТАДЫН АЛДАРТ ЭМЧ ЧЕН ЛИГИЙН ЭЛЭГ, БӨӨР ЦЭВЭРЛЭХ ЖОР

Хятадын алдартай эрүүл мэндийн зөвлөгч Чен Ли энэхүү жорыг хүмүүст танилцуулж, тэр дороо л хүмүүсийг гайхшруулж эхэлсэн юм. Учир нь тус жороор бэлтгэсэн шүүс нь элэг болон бөөрийг цэвэрлэж, дархлааг дэмжиж дээрээс нь сарын тэмдгийн өвдөлтийг намдаах зэрэг олон ашиг тустай аж.

Орц:

Хүрэн манжин – 1 ширхэг
Лууван – 2 ширхэг
Алим – 1 ширхэг

Бэлтгэх арга:

Бүх ногоонуудаас шүүсийг нь шахаж аваад, хольж бэлтгээрэй. Үүнийгээ 1 цаг хөргөгчинд хадгалаад, ууж болох юм.

ХҮРЭН МАНЖИНГИЙН АЧ ТУС:

Хүрэн манжинд агуулагдах битацианин нь биеэс хорт бодисыг гадагшлуулах, хорт хавдраас сэргийлэх үйлчилгээ үзүүлдэг. Үүнээс гадна холестриныг бууруулдаг болохыг дурдах нь зүйтэй болов уу. Хүрэн манжин нь В1, В2, В12, С витамин болон фолийн хүчлээр баялаг юм. Мөн хүрэн манжингийн шүүс нь цусны даралтыг бууруулж, зүрх судасны өвчнөөс сэргийлдэг.

ЛУУВАНГИЙН АЧ ТУС:

А витаминаар баялаг лууван нь хараа сайжруулдаг гэдгийг та ч бас сайн мэдэх биз ээ. Мөн лууванд агуулагдах амин дэмүүд нь хөхний, бүдүүн гэдэсний болон уушигны хорт хавдраас сэргийлдэг төдийгүй элгийг цэвэрлэж, арьсны цэвэр байдалд анхаарах юм.

АЛИМНЫ АЧ ТУС:

А болон С витаминаар баялаг алим нь турахад туслах төдийгүй дархлааг дэмжиж, биеийн ерөнхий эрүүл мэндийг сайжруулна. Үүнээс гадна зүрхэнд сайнаар нөлөөлдөг.