
Бидний ухаалаг утас ашиглахдаа гаргадаг НОЦТОЙ 5 АЛДАА
Та сэрүүлэг тавих эсвэл нойрныхоо чанарыг хянахад зорилгоор ашигладаг байж магадгүй . Гэсэн хэдийн ч гар утас сайн унтахад туслах туслагч байж чадахгүй. Унтахад туслахгүйгээс гадна харин ч эсрэгээрээ байж магадгүй юм.
- Утастайгаа хамт унтах
Гар утас нь үндсэндээ цахилгаан соронзон дамжуулагч , хүлээн авагч билээ. Энэ нь радио долгион цацдаг гэсэн үг. Хэдийгээр энэ нь батлагдаагүй байгаа ч гэсэн тархинд яаж нөлөөлдөг талаар судлаачид судалсаар байгаа билээ.Хэрэв та утаснаасаа өөр өрөөнд унтах эсвэл унтраах боломжгүй бол airplane mode-ыг ашиглаарай.
2. Цэнхэр гэрэл удаан хугацаагаар харах

Дэлгэцийн гэрэл нь нойрны циклийг зохицуулдаг гормоныг бууруулдаг. Цэнхэр гэрэл нь толгой өвдөх , хараа муудахад хүргэдэг.
3. Бага сигналтай хэрэглэ.

Та утсаа өндөр сигнал дээр хэрэглэвээс эрүүл мэндэд илүү тань илүү их хор нөнөөл учирч байна гэсэн үг юм.Дисконнект номын зохиолч Доктор Девра Давис утсаа биеэсээ хол байлгах эсвэл бага сигнал дээр хэрэглэхийг зөвлөж байна. Сигнал ихэсэх нь утсыг халаадаг бөгөөд бас нэг өөр аюул эндээс үүсэж болох юм.
4. Арьсандаа аль болох битгий их хүргэ.

Олон судалгааны үр дүнгээс үзэхэд гар утасны долгион нь хорт хавдар үүсгэдэг нь тогтоогдсон. Яагаад гэвэл утасны радио идэвхи нь ойрын 900MHz-д нөлөөлдөн байна. Энэ нь утсыг халаадаг.Энэ нь арьсанд байнга шингэж байдаг. Тийм учраас гадуур явахдаа аль болох арьсандаа битгий хүргээрэй. Ярьж байхдаа ч гэсэн чихэвч хэрэглэж байгаарай.
5.Дэлгэц рүү харахдаа битгий бөгтий.

Гар утас ашиглахдаа бид ‘’Текст Хүзүү’’ гэх буруу зуршилтай байдаг. Энэ нь хүзүүний ясанд муу нөлөө үзүүлдэг. Хүзүүгээ тэгшилж утсаа оролдвол стресс чинь ч бас буурах болно. Магадгүй та энэ нийтлэлийг ч уншиж байхдаа ингэж байгаа байх . Тиймээс одоо хүзүүгээ тэгшилж утсаа оролдоорой.