ЭЭЖИЙН ЦАЙН ЦАЦАЛ БОЛ ЗАСАЛ ЮМ ШЭЙРЛЭЭД УНШААРАЙ

Ээж нь цайн цацал өргөхөд ирт мэс мохож идэр чулуу бутардаг гэнээ

Ижий минь цайн цацал өргөхөд

Ирт мэс мохож идэр чулуу бутардаг

Ижий минь мэгзэм уншихад

Илүү бүхэн устаж итгэлтэй бүхэн амилдаг

Ээж минь ерөөл хайрлахад

Энэхэн бие минь урамшиж

Эргэн тойрондоо гэрэл цацруулдаг

Ээж минь магтаал шаглахад

Энэ дэлхий жавхаажиж

Эмтэрсэн сэтгэл бүтэн болдог

Ээжийнхээ үнсэлтэнд няхарч

Энгэрийнх нь үнэрт тайтгардаг

Ээжийнхээ бүүвэйн дуунд уярч

Эгэлгүй борхон сургаальд томоождог

Ижий минь биднээ хамгаалан тарнидсан

Энэ дэлхийн амьд бурхан

Ижил хэдэн үрсээ тэнгэртээ даатгасан

Сүүн замтай хязгааргүй орчлон билээ