
Энэ тав тухгүй мэдрэмж олон хүнд шөнийн цагаар мэдрэгддэг, гэхдээ харамсалтай нь, шөрмөс татах болон булчин чилж өвдөх шинж тэмдэг 10 минутаас илүүгүй хугацаанд үргэлжилдэг. Хэдий тийм боловч, маргааш нь маш их өвдөлтийг мэдрэхэд хүргэдэг.

Олон хүмүүс энэ өвдөлтийг даваад гардаг боловч, яагаад өвдөж байгаа шалтгааныг олж, тохирох арга хэмжээг авахгүй бол, хожим ноцтой асуудал болж хувирч болзошгүй.
Өнөөдөр бид та бүхэнд шөрмөс татах болон булчин чилж өвдөхөд хүргэж буй түгээмэл шалтгаанууд бас эдгээр зовиураас хэрхэн салах аргуудыг хэлж өгөхөөр бэлтгэлээ.
Шөрмөс татах болон булчин чилж өвдөхөд хүргэдэг шалтгаан
1. Шингэний дутагдалд орох
Их хэмжээгээр хөлрөх эсвэл ус уухгүй байх үед, таны бие булчингийн үйл ажиллагааг хэвийн явагдахад туслах үүрэг гүйцэтгэдэг электролитуудыг алдах болно. Биеэ чийгшүүлэхгүй байснаар үр дүнд нь булчин чилж өвдөх эсвэл шөрмөс татах гол шалтгаан болдог байна.

2. Даарах
Ихэнх хүмүүс сэрүүхэн өрөөнд унтах дуртай байдаг, гэхдээ хүйтэн температурт шөрмөс татна. Хэрэв та сэрүүхэн өрөөнд унтахыг илүүд үздэг бол, хэд хэдэн давхар хөнжил хэрэгтэйгээс гадна, хөлөө заавал хучаарай.
Хүйтэр температурын нөлөө булчинг хатууруулж, уян хатан биш болгодог бөгөөд ингэснээр булчин өвддөг байна.
3. Нэг байрлалаар хэтэрхий удаан зогсох
Бүхэл өдрийн турш ажиллах эсвэл суух болон зогсох үед нэг байрлалаар удаан байдаг – үүнээс болж дээрх зовиур илэрч болно, тэр тусмаа та хөдөлгөөн хийхгүй бол зовиур бүр илүү хүчтэй мэдрэгдэнэ. Өндөр өсгийт өмсдөг эмэгтэйүүдийн булчин эмзэг болсон байдаг, яагаад гэвэл энэ гутал хөл болон нуруунд дарамт учруулдаг.
4. Сунгалт хийхгүйгээр дасгал хийх
Хүмүүсийн ихэвчлэн гаргадаг алдаа бол, дасгалын өмнө болон дараа сунгалт огт хийхгүй байдаг явдал юм. Дасгал магадгүй таны бие организм болон хүч чадалд сайнаар нөлөөлөх байх, гэхдээ сунгалт хийхгүй байх нь булчинг дараа нь өвдөхөд хүргэдэг.
Шөрмөс татах болон булчин чилж өвдөхөөс хэрхэн сэргийлэх вэ?
1. Бүлээн шүршүүрт орох
Дасгал хийхийн өмнө, булчингаа байнга халаах хэрэгтэй, ингэснээр гэмтэл бэртэл авахаас сэргийлнэ, тийм үү? Мөн, багтрах болон амьсгаа давчдахаас сэргийлдэг. Хэрэв таны булчин өвдөх эсвэл хөших шинж ажиглагдвал, бүлээн усанд ороход л хангалттай, яагаад гэвэл таны булчин тэр дорхноо амрах болно.

2. Даршилсан ногооны шүүс уух
Та магадгүй өмнө нь энэ аргын тухай сонсож байсан байх, олон хүн энэ аргыг туршиж үзээд амжилтад хүрч байсан. Судалгаагаар даршилсан ногооны шүүс уух нь шөрмөс татах болон булчин чилж өвдөхийг болиулаад зогсохгүй, уснаас илүү үр дүн үзүүлдэг болохыг баталжээ.
3. Гадил идэх
Шөрмөс татах нь бие организмд хангалттай хэмжээний кали байхгүй болоход илрэх шинж тэмдгүүдийн нэг юм. Гадил найрлагадаа их хэмжээний кали агуулдаг бөгөөд хэрэв таны шөрмөс татаад байвал, гадил идэж, калигаа нөхөөрэй.
