Таны биеийн хамгийн дотны туслагч бол сармис юм! Дархлаа, амин дэмээр тэтгэж тамир тэнхээг дэмжих супер ногоо

Дархлал суларч, бие тэнхээ тань нэмэгдэл тэжээл, амин дэм шаардах болсон бол та дараах бүтээгдэхүүнүүдийг хүнсэндээ түлхүү хэрэглээд үзээрэй. Үр дүнг нь мэдрэх болно.

Сармис: Зуун зууны турш сармис бүх цаг үеийн хоолны жорны гол хэрэглэгдэхүүн болсоор ирсэн. Сармисны гол нууц амт нэмэх төдий биш бөгөөд өөрт агуулагддаг дархлал дэмжих амин хүчил, тэжээллэг чанар, халдвар, мөөгөнцөрийн эсрэг гайхалтай үйлчилгээ юм.

Сармисыг түүхийгээр нь хэрэглэх нь ханиад шуухниа, чийг бам өвчин, цээжний хөндийн үрэвсэл зэргээс найдвартай хамгаалдаг гэдэг.

Түүнчлэн, сармисанд агуулагддаг C, B1, B6 амин дэмийн эх булаг, фосфор, төмөр зэрэг эрдэс бодис, бактерийн эсрэг идэвхитэй үр нөлөөтэй сулфоксид аллинийг өөртөө агуулдаг аж. Иймд хахир хатуу хаврын цагт та өөрийгөө хамгийн сайн эмч сармисанд даатгаад авахад гэмгүй.