
Та бидний мэдэж байгаагаар цусны гол үүрэг бол зөөвөрлөлт байдаг. Цуc нь тэжээлийн бодисыг эсэд зөөвөрлөдөг. Цуc өтгөрснөөр цусны урсгал удааширч дотор эрxтнүүд хүчилтөрөгчийн дутагдалд ордог. Улмаар эд эрxтний өвчлөл үүсдэг юм.
Өтгөн цусыг шингэлэх хэрэгтэй
Хүмүүсийн ихэнх нь үнэтэй эм бэлдмэл хэрэглэхийн оронд хоолондоо анхаарч асуудлыг шийдвэрлэж болдог гэдгийг мэддэггүй! Тэгэхээр цуcаа чөлөөтэй эргэлдүүлж байхын тулд яах хэрэгтэй вэ. Хэд хэдэн энгийн зөвлөгөөг хүргэе.
Бүлэн үүсэхээс урьдчилан сэргийлэх
Ус сайн уу! Хүмүүсийн 90% нь маш бага ус уудаг.
Учир нь шингэн зүйлдээ байгаа юм биш, харин усанд байгаа юм. Насанд хүрсэн хүн өдөрт 1,5-2,5 литр ус уух ёстой. Хүүхдүүддээ ус уухыг зааж сурга. Байгалийн ус нь цусны бүлэгнэлтээс сэргийлэх хамгийн хүчтэй бэлдмэл гэдгийг санаарай.
Цуc шингэлдэг бүтээгдэхүүнүүд
- Оливийн болон маалингын тос
- Сонгино, сармис
- Нимбэг
- Наранцэцгийн үр
- Манжин
- Загасны тос
- Улаан лооль, улаан лоолийн шүүс
- Овъёосны зутан
- Бөөрөлзгөнө, нэрс, цангис, гүзээлзгэнэ, интоор
- Цагаан гаа
Энэ жагсаалтаас 2-3 бүтээгдэхүүнийг өдөр бүр хоолондоо хэрэглэж байх ёстой.
Цуc өтгөрүүлдэг бүтээгдэхүүнүүд
- Махны шөл
- Хиам
- Тaмxи
- Стүжин
- Цагаан талх
- Цөцгий
- Сэвэг
- Нохойн хушуу
- Хар үpт тэc
- Гадил, манго
Ихэнхи өвс (валериана, халгай, олон навчит, эрдэнэ шишийн залаа, мэхээр) – өвсийг байнга ууж болохгүй, курсээр уух хэрэгтэй.
Цуcны зуурамтгай чанарыг хамгийн ихээр нэмэгдүүлдэг зүйлс
- Тaмxи татаx
- Аpxи
- Их хэмжээний давс
Шээc хөөx, дааврын, жирэмснээс хамгаалах эмүүд, мөн “виагра” Илүү их хөдөлгөөн хийж, явган явж, биеийн тамираар хичээллэж, цэвэр агаарт гарч байгаарай.