
Монгол зүйр цэцэн үгэнд өвчин хэлж ирдэгггүй хийсч ирдэг гэх үг байдаг . Толгойн өвчин үүнтэй адил урилгагүй зочин шиг гэнэт л хүрээд ирдэг. Өвчнөө намдаахын тулд эм уух нь түр зуурын л шийдэл болдог . Харин эм уухаас гадна хийж болох зүйлүүд бий. Хоолныхоо дэглэмийг өөрчлөх хэрэгтэй. Энэхүү нийтлэлээрээ толгойн өвдөлттэй тэмцэхэд туслах 8 хүнсийг танилцуулах болно.
1. Авакода

Танд энэхүү гайхалтай жимсийг хайрлах шалтгаанууд бий . Учир нь энэ жимс толгойн өвдөлттэй тэмцдэг. Люьтеин болон зеаксантин гэх үл исэлдүүлэгчээр баялаг энэ жимс нь толгойн өвдөлтийг намдаахаас гадна тайвшруулдаг.
2. Инжир

Инжир жимс нь бидний биед сайн байдаг ба толгойн өвдөлтөнд бүүр сайн . Шинжээчдийн үзэж байгаагаар энэхүү жимс нь үрэвслийг бууруулж , толгой өвдөхөөс сэргийлдэг кали ихээр агуулдаг.
3. Хулд загас

Омега-3 болон B-2 аминдэмээр баялаг энэ загас нь толной өвдөлттэй тэмцдэг ба үрэвслийг бууруулдаг.
4. Амтат төмс

Амтат төмс нь сайхан амттайгаас гадна толгойн өвдөлттэй тэмцэхэд тусалдаг. C аминдэм , B-1 витамин болон кали ихээр агуулсан энэ хүнс нь бас тайвшруулах үйлчилгээтэй .
5. Тарвас болон лууван

Тарвас , лууван , өргөст хэмх нь усны агууламж ихтэй байдаг тул толгойн өвчин намдаахад тусална. Усны дутагтал нь толгойн өвчиний том шалтгаан болдог .
6. Квиноа болон буржгар байцаа

Квиноа нь амин дэм В2 , магни болон төмрийг агуулдаг тул толгойн өвчнийг намдаадаг. Харин буржгар байцаа нь омега-3 , эслэгээр баялаг тул толгой өвчнөөс сэргийлдэг.
7.Тараг

Судалгаанаас үзэхэд B витамин нь толгой өвдөлтөнд хэрэгтэй байдаг. Тараг бол B витаминаар баялаг .Таны толгой байнга өвддөг бол өдөр тутмын хооллолтондоо тараг нэмээд үзээрэй .
8. Нимбэгний шүүс
Толгой өвдөх үед аяга усанд лемоны шүүс дусаагаад 2 халбага давстай холиод уугаад үзээрэй. Энэ нь өвчнийг бууруулж сайхан мэдрэмж төрүүлэх болно.
Бонус+Шанцайн зуурмаг

Шанцайгаа нунтаг болгоно. Дараа нь жаахан ус хийгээд зуурмаг болгоно. Толгой өвдсөн үед духан дээрээ түрхээрэй . Энэхүү байгалийн гаралтай эмчилгээ толгой өвдөх өвчнийг бууруулна. 25-30минутын дараа зуурмагаа аваад духаа угаана.