
Арьсыг хөгшрөхөөс сэргийлэх 8 Шилдэг арга
Бид бие махбодоо хөгшрөхөөс сэргийлж чадахгүй ч гэсэн хөгшрөлтийг удаашруулж болно. Үрчлээтэй гоо сайхны хагалгаагүйгээр тэмцэж болно. Эх байгаль дээр арьсыг залуужуулахад зориулагдсан маш олон төрлийн арга байдаг.
Өдөр тутамдаа нэрс ид.

ДНХ-ийн нөлөөнөөс болж биш хөгширч арьс маань үрчийдэг. Нэрс гэх жижигхэн жимс нь антиоксидантоор баялаг байдаг. Үүний нөлөөгөөр хөгшрөлийг удаашруулах боломжтой . Өдөр тутмын хоолон дундаа оруулаад үзээрэй.
Чихрийн хэрэглээгээ хязгаарла.

Саяхны нэгэн судалгаагаанаас үзэхэд чихэр нь хөгшрөлтийн явцыг түргэсгэж үрчлээ үүсэхэд хүргэдэг нь тогтоогдсон. Хөгшрөлттэй тэмцэхийн тулд чихэрлэг хоол хүнс ундааг хэрэглээнээсээ аль болох хасахыг эрдэмтэд зөвлөж байна.Харин ус сайн уу.
Битгий доошоо харж унт.

Хэрвээ та доошоо харж дэрээрээ нүүрэндээ хүргэж унтдаг бол бид энийгээ болихыг зөвлөж байна . Олон судалгаан дээрээс үзэхэд дэрэн дээрээ нүүрээ тавьж унтах нь насан туршийн үрчлээ үүсгэдэг нь нь тогтоогсон. Аль болох дээшээ харж унтаарай.
Биеийнхээ кальцийн түвшинг хянаж байгаарай.

Кальцийн зөвхөн ясанд хамааралтай гэж бид боддог. Үүнээс гадна хөгшрөлттэй ч бас хамаатай байдаг. Кальцийн хэмжээ хангалттай байснаар хөгшрөлт удаашрах болно.
Ногоон цайг өөрийнхөө сайн найзаа болго.

Ногоон цай нь хүнийг дотор болон гаднаас нь эрүүлжүүлдэг ач тустай . Антиодсидантаар баялаг энэхүү ундаа нь арьсыг сэргээж , таныг илүү залуу харагдуулна. Энэ нь үрэвсэлийн эсрэг үйлчилгээтэй ба арьсыг тайвшруулж өгдөг. Ногоон цайг тогтмол уух нь таныг эрүүл байлгах болно.
Шүршүүрт хэт удаан битгий ор.

Хөгшрөлтийг удаашруулмаар байгаа бол халуун усанд удаан орохоо багасгах хэрэгтэй . Удаан шүршүүрт орсноор арьс хуурайшиж гэмтдэг. Үүгээр ч зогсохгүй сул арьс үүсгэж үрчлээ бий болгодог.
Нарнаас өөрийгөө хамгаал.
Нар хөгшрөлтийг дэмждэг. Наранд хэт их гарснаар хөгшрөлт хурдан явагдах болно. Өдөр бүр нарнаас хамгаалах тос хэрэглэж , хэт ягаан туяанаас өөрийгөө хамгаалаарай.
Бясалгаж хийж стресснээс ангид бай.

Хэт их стресстэх нь хөгшрөлтийн процессийг хурдасгадаг. Харин бясалгал хийж амар тайван байх хэрэгтэй . Учир нь бясалгал хийснээр аз жаргалын гормон ялгардаг. Энэ нь хөгшрөхөөс сэргийлэх хамгийн хямд бас үр дүнтэй арга юм.