Цагаан будааг ашиглаж намирсан өнгөлөг урт үстэй болоорой.

Дорнын соёл амьдрал гэдэг он удаан жилийн туршид бий болсон туршлага дээр суурилсан байдаг билээ. Үүний нэгэн жишээ нь цагаан будаа юм. Азийн ихэнх оронд гол хоол хүнс төдийгүй эмэгтэйчүүдийн гоо сайхан залуу насны билэг тэмдэг болсон зүйл юм.

Ази эмэгтэйчүүд хэдэн зууны турш цагаан будааг намирсан урт, эрүүл үстэй болоход ашиглаж иржээ. Өрнийн бүсгүйчүүд хэдий хожимдсон ч гэсэн цагаан будааны ид шидийг мэдэрч амьдралдаа хэрэгжүүлж эхэлжээ.

Та энэ мэдээний төгсгөл хүртэл унших юм бол зөвхөн үс эрүүлжүүлж ургуулахаар зогсохгүй өөр ашигтай талуудыг олж мэдэх болно.

Хэрвээ та бидний санал болгож буй энэхүү аргыг хэрэглэх юм бол үр дүнд нь таны үс өмнөхөөсөө ч илүү намирсан зөөлөн, өнгөлөг, урт болох болно.

Цагаан будааны шүүсээр үсээ угаахын ашигтай тал.

Цагаан будаа нь антиокситанд, эрдэс бодис, витамин В болон Е, аминд хүчил гэх мэт таны гоо сайхныг хадгалан үлдэхэд тустай бүхий л амин дэмүүдээр дүүрэн хүнс гэж хэлж болно. Таны үсэнд хэрхэн нөлөөлөх вэ гэвэл.

  • Уян зөөлөн байдлыг нэмэгдүүлнэ.
  • Илүү гялалзсан үстэй болно.
  • Үсний орооцолдоог гаргана.
  • Үсний ургалтыг дэмжинэ.
  • Бат бөх байдлыг нэмэгдүүлнэ.

Хэрвээ үнэн юм бол яагаад хүмүүс хэрэглэдэггүй билээ гэсэн ганцхан асуулт таны толгойд эргэлдэж магадгүй! Тэгвэл бид та бүхэнд цагаан будааны шүүсийг анхны угаалтын дараа л гэхэд ямар өөрчлөлт гарсан талаар сэтгэгдлээ олон нийтийн сүлжээгээр хуваалцсан хүмүүсийн зургийг хүргэе.

Хэрхэн бэлтгэх болон хэрэглэх арга.

Хэрэглэх арга нь үсний маск тавихтай төстэй амархан боловч арай илүү цаг ордог. Эхлээд будааны шүүсээ бэлдэнэ. аяганы талаар цагаан будааг угааж саван хийгээд дээрээс нь 2-3 аяга ус хийж 30 минут байлгана. Дараа нь будааны шүүсийг цэвэр саванд хийж аваад үсээ зайлахад бэлэн болно. Та үсээ шампунь, ангижруулагч гэх мэт ердийнх шигээ л угаана. Угаасны дараа бэлтгэсэн цагаан будааны шүүсээ шууд үсэн дээрээ бага багаар асгаж хуйхандаа зөөлөн иллэг хийж өгнө. Тэгээд 20 минутын дараа үсээ бүлээн усаар зайлах бөгөөд та үр дүнг нь мэдрэх болно.

Бонус: Будааны шүүсийг хэрэглэж болох бусад аргууд.

1. Үрчлээ арилгах болон цайруулах.

Цагаан будаа нь арьсны наслалтыг удаашруулдаг нь судалгаагаар батлагдсан зүйл юм. Шинээр үрчлээ үүсэхээс сэргийлээд зогсохгүй нэгэнт үүссэн үрчлээг арилгах тустай. Нэмж хэлэхэд арьсыг цайруулах, цочролыг арилгах зэрэг олон олон сайн талтай юм. Цагаан будааны шүүсээр нүүрээ угаах эсвэл цэвэрлэсний дараа тонер байдлаар хэрэглэж болох юм.

2. Ургамалын бордоо болгон ашиглах.

Цагаан будааны шүүс нь хөрсөнд байх ашиг бактерийг дэмжиж өгдөг байна. Учир нь дээр дурдсанчлан Антиоксидтант болон витаминууд юм. Эдгээр амин дэмүүд нь ургамлыг илүү бат бөх бөгөөд ургамлын өвчнөөс маш сайн хамгаалж өгдөг.

Энэхүү зөвлөгөө танд таалагдсан бол хайртай дотны хүмүүстэйгээ хуваалцаарай.

Манай сайтад зочилсон танд баярлалаа!