
Пробиотик гэх нэр томъёог анх танилцуулсан хүн нь Элли Митчинкоф юм. Тэрээр судалгаандаа Болгарын тариачид илүү урт насалж байгааг тогтоосон бөгөөд тэдгээр хүмүүс бүгд хоол хүнсэндээ тараг хэрэглэдэг байсан байна.
1907 он Пробиотикоор баялаг хүнс хэрэглэсэнээр хортой бактерыг устгаж хоол боловсруулах эрхтэн тогтолцоонд сайнаар нөлөөлдөг талаархи санаагаа олонд танилцуулсан байна. Түүнээс хойш олон олон судалгаагаар Пробиотик нь хүний биед эерэг нөлөөлдөгийг баталсан.
Хэрвээ та антибиотик хэрэглэсэн бол таны хоол боловсруулах тогтолцоонд байх ашигтай бактеруудыг устгадаг бөгөөд антибиотик хэрэглэсний дараа заавал ашигтай бактериар баялаг хүнс хэрэглэх нь маш чухал юм.
Lifestyle.mn хамт олон та бүхэндээ Пробиотик гэж юу болох, таны эрүүл мэндийг хэрхэн тэтгэдэг, чухам ямар хоол хүнс пробиотикоор баялаг байдаг талаар танилцуулж байна.
Пробиотик гэж юу вэ?

Хүний бие дотор маш олон төрлийн бичил биетүүд амьдарч байдаг. Хүний биеийн эсээс даруй 10 дахин их бичил биетүүд хүний биед оршин байдаг байна. Тэдгээр бичил биетүүд нь бүгд хүний биед муу нөлөөтэй биш юм. Пробиотик гэдэг нь хүний эрүүл мэндэд сайн нөлөөтэй бичил биет. Бидний нэрлэж заншсанаар бол ашигтай бактер юм.
Исгэсэн хүнсний бүтээгдэхүүнд пробиотик элбэг байдаг. Пробиотикийн талаар судалгаа хомс байдаг боловч хоол боловсруулах системд байх бичил биетны тэнцвэртэй байдал болон тэнцвэр алдагдах нь хүний эрүүл мэндэд шууд нөлөөтэй болохыг тогтоожээ.
Пробиотикийн ашигтай тал юу вэ?
Хэд хэдэн судалгааны үр дүнд пробиотик эрүүл мэндэд хэд хэдэн талаар ач тустай байна. Пробиотикийн таны эрүүл мэндэд үзүүлэх эерэг нөлөө маш их. Жишээ нь: жин хасах, хоол боловсруулах тогтолцоог эрүүл байлгах, дархлааны үйл ажиллагааг дэмжих гэх мэт цааш үргэлжлэх болно. Гэхдээ нэгэнт ямар нэгэн өвчнөөр өвчилсөн тохиолдолд пробиотик нь таны уух ёстой эмийг орлох бүтээгдэхүүн биш гэдгийг бас санах хэрэгтэй.
Пробиотик хамгийн тэргүүнд таны хоол боловсруулах тогтолцоонд маш сайн нөлөө үзүүлэх болно. Жишээлбэл гэдэсний дүүрэнги цанхайлт арилгах, гүйлгэлт намдаах, ходоод гэдэсны хямралыг арилгах гэх мэт болно. Мөн бас нэгэн батлагдсан сайн тал нь харшил, халдварт өвчин болон вакцин хийлгэсэнээс үүдэх хүний биеийн хариу үйлдэл гэх мэт тохиолдлуудад тустай бөгөөд дархлааг сайн дэмждэг байна.
Бас нэгэн ашигтай тал нь жин хасахад тусалдаг бөгөөд Британы амин дэмийн талаархи сэтгүүлд 2013 онд гарсан судалгаанаас үзэхэд судалгаанд оролцсон илүүдэл жинтэй эмэгтэйчүүдээс пробиотик /ялангуяа Лактобакилус/ хэрэглэсэн эмэгтэйчүүд жин хасах нь хялбар бөгөөд хурдан байсан байна.
Пробиотик нь зөвхөн хоол боловсруулах тогтолцоонд сайнаар нөлөөлөөд зогсохгүй сэтгэцийн эрүүл мэндэд хүртэл эерэг нөлөө үзүүлдэг байна. Саяханы нэгэн судалгаагаар бипидобактериум болон лактобакилус 1-2 удаа хэрэглэсэн хүмүүсийн сэтгэл гутрал, аутизм, зэргээс ангижирахад туслаад зогсохгүй ой тогтоолт нь хүртэл сайжирсан үр дүн гарсан байна..
Пробиотикоор баялаг хүнс.

Саяханыг хүртэл бид пробиотик нь зөвхөн тарганд л агуулагддаг гэж боддог байсан. Гэхдээ өөр олон хүнсний бүтээгдэхүүнд агуулагдах бөгөөд та ямар нэгэн шалтгаанаар өдөр бүр тараг уух боломжгүй эсвэл дургүй бол дараах хүнсийг туршаад үзүүрэй.
- Даршилсан өргөст хэмх.
Дарсан өргөст хэмх нь тарагыг орлож болох бас нэгэн хүнсний бүтээгдэхүүн юм. Мөн таны хоол боловсруулах тогтолцоог эрүүл байлгахад чухал үүргэтэй. Дарсан өргөст хэмх нь илчлэг багатай, витамин агуулдаг, натрын агууламж өндөр гэдгээрээ давуу талтай юм.

- Даршилсан байцаа буюу Кимчи.
Даршилсан байцаа буюу кимчи нь лактик бактерийн агууламж өндөр бөгөөд хоол хүнсэндээ амт нэмэх хачир болгон хэрэглэхэд хамгийн тохиромжтой юм. Мөн хадгалахад амар бөгөөд удаан хадгалах боломжтой хүнсний бүтээгдэхүүн юм. Жин нэмэхээс зайлсхийх эсвэл турах гэж хичээж байгаа хүмүүст хандаж хэлэхэд калори бас бага байдаг байна.

- Кефир
Кефир нь уураг болон пробиотикоор баялаг бөгөөд шууд ууж хэрэглэж болохоос гадна смүүтиндээ ч нэмж болох юм.
- Мисо.
Мисо нь Японоос гаралтай исгэсэн шар буурцагнаас гаргаж авсан бүтээгдэхүүн юм. Төрөл бүрийн витаминууд, уураг, пробиотик ихээр агуулдаг. Мисо орцонд нь ордог хамгийн алдартай хоол нь Мисо шөл бөгөөд та ямар нэгэн байдлаар сонсож байсан байх магадлал хамгийн өндөр юм.

- Бяслаг.
Бяслаг нь үндсэндээ исгэсэн хүнсний бүтээгдэхүүн юм. Гэхдээ олон төрөл байх бөгөөд бүгд пробиотикоор баялаг биш байдаг. Пробиотикын агууламж хамгийн өндөр нь моззарелла, чеддар, гоуда, Щвейцар болон коттедж бяслаг юм.
- Темпэх.
Индонезоос гаралтай шар буурцагны бүтээгдэхүүн бөгөөд махыг орлож болох ургамал гэдгээрээ дэлхийд алдаршсан бүтээгдэхүүн ажээ. Мөн уураг, витамин В12, пробиотикийн агууламж өндөртэй бүтээгдэхүүн бөгөөд хэрэв та цагаан хоолтон бол танд яг тохирох хүнс юм.
Та пробиотикоор баялаг хүнс хэрэглэдэг үү? Хэрвээ таны биед ямар нэгэн эерэг нөлөө үзүүлсэн бол сэтгэгдэлээ үлдээгээрэй.