
Тамхины хор уршиг
Тамхи хортой гэдэг нь тодорхой. Тамхины утаа нь хорт бодис ихээр ялгаруулдаг бөгөөд тамхи татаж байгаадаа ч, хажууд байгаад нь ч хортой. Тамхичдын наслалт тамхи татдаггүй хүмүүсийг бодвол 10 насаар богиносож байгааг судалгаагаар тогтоосон байна. Тамхичдын үхлийн 3/2 нь тамхитай шууд холбоотой ажээ.
Гайхалтай эмчилгээ
Тамхинаас гарах оролдлого ямар хэцүүг та мэдэх байх. Танд туслах нэгэн энгийн арга байгааг дуулгахад таатай байна. Маш энгийн. Сод, ус хоёрыг холиод л болоо.
Тамхинаас гарахын тулд хүнсний содыг хэрхэн ашиглах вэ?
Хүнсний содыг тамхинаас гарахад ашигладаг байна. Стакан усанд 1 х.х сод хийж уустал нь хутгана. Ус бэлэн болонгуут таны хийх зүйл бол долоо хоногийн турш өдөрт хоёр удаа, дараагийн долоо хоног нэг удаа уух л үлдлээ. Өөр бас нэгэн арга бол амаа зайлах. Тамхи татах хүсэл төрөөд байвал хэлэн дээрээ чимх сод тавьж уусгана. Бас нэгэн арга бол содтой уусмалд тамхиа дүрж хатаана. Хатсаны дараа тамхиа татах гэж үзээрэй. Энэ аргыг тэр болгон хүмүүс мэддэггүй ажээ.
Эдгээр аргыг хэрэглээд байхад хоёр долоо хоногийн дараа гэхэд та тамхи татах хүсэлгүй болсон байна.
Өөр бусад аргууд
Содноос гадна энгийн хүнсээр тамхи татах хүслийг дарж болно: өндөг, түүхий ногоо, тариан үр.
Анхааруулга
Энэ бол энгийн арга, хүний эрүүл мэндэд хор хүргэх ёсгүй. Гэсэн хэдий ч цусны өндөр даралттай эсвэл цусан дахь натрийн хэмжээ бага хүмүүс содыг болгоомжтой хэрэглэнэ. Содыг хоёр долоо хоногоос их хугацаанд хэрэглэвэл бөөрөнд гаж нөлөө үзүүлнэ. Гэрийн ямар ч жор хэрэглэж эхлэхээс өмнө мэргэжлийн эмчийн зөвлөгөө авах ёстойг анхаарна уу.
Тамхинд ашигтай зүйл ганц ч байхгүй учраас хаяхыг хичээгээрэй. Урт удаан эрүүл амьдарцгаая.