
Хэдийгээр Хасарваань жимсийг супер хүнсэнд багтаадгүй ч гэсэн хамгийн ойрхон очих жимс. Маш олон хүнс судлалын салбарынхан хасарваань жимсийг зайлшгүй хэрэглэх ёстой 8 гол шалтгаануудыг жагсаан гаргасан байна. Та нэг 7 хонгийн турш өдөр бүр хасарваань жимс идээд үр дүнг нь гайхширах болно. Таны бие махбодь үнэхээр их талархах болно.
1. Таны ясыг бэхжүүлнэ.

АНУ-ын Хойд ДАКОТА Их Сургуулийн Профессор Жулиа Робинсоны судалснаар хасарваань жимсэнд агуулагдах боор нь ясны эрүүл мэндэд нэн тустай ажээ. Мөн уг жимсэнд буй фосфор, кали, кальци, магни гэх мэтчилэн олон эрдэс минерал нь ясыг бэхжүүлэх үйлчилгээ үзүүлэх юм.
2. Хоол боловсруулах системд сайн нөлөөтэй

Хасарваань жимс нь хоол боловсруулах системийн үйл ажиллагаанд сайн нөлөөлж бодисын солилцоог сайжруулдаг учир хоол амархан шингэж, гэдэс өвдөх, өтгөн хатах зэргийг мартах болно. Мөн бие нь хөнгөрч, үүнийгээ дагаад царай зүс нь шингэрч, өнгө засна. Хасарваань жимс нь хоол боловсруулах системийг тун сайн дэмждэг тул амархан жин хасах, жингээ барихад ч тусалдаг гэнэ.
3.Срессийг багасгана.

Энэ жимсэнд глюкоз, фруктоз, рифофлавин, ниацин, В6, В1, В12, А, С амин дэмүүд, бүх төрлийн давс, цинк, магний, фосфор, зэс, төмөр, натрий, бор, кобальт, селен, хүхэр, кадмий, хөнгөн цагаан агуулагддаг.
Витамин В6 нь бие махбодид серотонин ба норэпинефрин үүсэхэд тусалдаг энэ нь тархины эрүүл мэндийг сайжруулдаг. Серотонин ааш занг эерэг болгон засаж, норэпинефрин сртессийг бууруулна.
4.Таныг эр хүчээр цэнэглэнэ.

Хасарваань нь ислэг, магни, антиоксидантаар баялаг төгс амны зугаа болж чадна. Мөн та ажлын ачааллаас болж ядарсан болон спортоор хичээллэж цуцсан үед таныг хасарваань жимс маш хурдан сэргээж эрч хүч бэлэглэх болно.
5. Зүрхний шигдээсээс хамгаална.

Хасарваанийг буцалсан усанд хийж хонуулаад, өглөө нь уух юм уу, эсвэл жимсээ блэндерт хийж нухаш болгож идэж хэрэглээрэй. Энэ гайхалтай жимс нь калийгаар маш их баялаг учир таны зүрхэнд онцгой сайн нөлөө үзүүлж, хатгуулах, түргэн цохилж, давчдах болон зүрхний шигдээс өвчнөөс сэргийлдэг аж.
6. Бүдүүн гэдэсний Хорт хавдрын эрсдэлийг бууруулна.

Хасарваань нь гэдсэн дэх аюултай бактерийг устгаж улмаар ашигтай бактерийн тоог нэмэгдүүлж өгдөг аж. Хоол судлалын шинжлэх ухааны хүрээлэнгээс хийсэн судалгаагаар гэдсэн дэх ашигтай бактерийн тоог нэмэгдүүлж өгснөөр бүдүүн гэдэсний хорт хавдар тусах эрсдэлээс хамгаалж чадна хэмээжээ.
7. Улирлын чанартай харшилаас сэргийлнэ.

SAR буюу улирлын чанартай харшилтай өвчтөн хасарваань жимсийг хэрэглэснээр эерэг нөлөө үзүүлж байна. Судлаачдын үзэж буйгаар хасарваань жимс харшилтай өвчтөний харшлын хэд хэдэн шинж тэмлэгийг багасгаж чаджээ.
8. Жин хасахад тусална.

Хасарваань жимс таныг жин бууруулахад тусална. Учир нь тус жимс эслэг агуулдаг бөгөөд эслэгийн тусламжтайгаар та удаан хугацаан өлсөхгүй мөн цусан дахь сархын хэмжээг ихэсгэхгүй. Түүнчлэн хасарваан жимсэн дэхь , фенолик, каротиноид хэмээх бодис нь таны бие махбодийг хорт бодисыг гадагшлуулж, гэдэсний үйл ажиллагааг дэмжиж, бодисын солилцоог сайжруулах үйлчилгээ үзүүлдэг учир та төвөггүй жингээ хасаж чадна.