Хоолны дуршил бууруулж, БОГИНО хугацаанд ТУРААХ цэгэн иллэг

Олон жилийн туршид хүмүүсийн дунд илүүдэл жингийн асуудал сэтгэл зовоосоор ирсэн. Харин эртний Азийн улсууд цэгэн аргаар бодисын солилцоог сайжруулж эрүүлжүүлэх замаар биеийн жинг маш богино хугацаанд хэвийн хэмжээнд хүргэдэг байжээ.

Мөн буруу хооллох зуршлыг хаяж дотор эрхтнээ эрүүлжүүлэхэд энэ аргыг хэрэглэдэг аж.

1. Эрхий хуруугаараа чихний омгийг дарж иллэг хийх.

Үүнийг өдөрт гурван удаа гурван минутын хугацаанд хийж заншвал биеийн жин хурдан хугацаанд хасагдах болно.

2. Дуй-дуань цэг

Хамар болон уруулын дунд байх цэг (хүн)-ийг өдөрт хоёр удаа таван минутын турш дарж иллэг хийвэл хяналтгүйгээр хооллох, их идэх, өлсөх үйл явцыг тогтворжуулах болно. Хоолны дуршил дарах чухал цэгүүдийн нэг. Дээд уруул, хамрын дунд, төв хэсэгт байрлана. Стрессээс болоод ямар нэгэн юм идмээр санагдвал энэ цэг дээр хэдэн минут массаж хийгээрэй.

3. Гарын шууны хэсэгт байрлах цэгийг өдөрт 60 секунд дарж заншвал гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулж хоолны шингэцийг хурдасгах ач тустай.

4. Сан Ли гэж нэрлэдэг энэхүү цэг нь хөлийн өвдөгний доод хэсэгт байрлах ба “урт наслах цэг” гэж нэрлэгддэг. Хүний бүхий л эрхтний үйл ажиллагаанд сайнаар нөлөөлөхөөс гадна ямар нэг үрэвслийн шинж тэмдгийг арилгадаг байна.

Нэг хөлийг 5 минут цагийн зүүний дагуу тойрог маягаар дарж иллэг хийнэ. Харин иллэгийг унтахын өмнө хийж болохгүй анхаараарай. Учир нь энэ нь нойргүйдэлд оруулж болзошгүй.

5.Лоу-гу цэг

Шагайнаас дээгүүр 5 см-д байрладаг. Энэ цэг илүүдэл жингээс салгаад зогсохгүйхөл гар мэдээгүй болох, зүрхний орчимд эвгүйрхэхэд тустай. Цэгэн массажийг хэт удаан хийж болохгүй. Хэдхэн минут байхад л хангалттай. Үүнээс гадна өдөр бүр массаж хийхээ бүү мартаарай. Массажны үеэр таагүй мэдрэмж төрвөл шууд зогсоох ёстойг анхааруулж байна.

Эдгээр цэгэн иллэгүүдийг хийхэд бага зэрэг өвдөх боловч үр дүн богино хугацаанд мэдэгддэг бөгөөд зөв хооллолт, дасгал хөдөлгөөнтэй хослуулбал төгс үр дүнд хүрч болно.