
Сөрөг заалт: өндөр даралттай хүмүүс хэрэглэж болохгүй. Иймээс ардын эмчилгээний аливаа аргыг хэрэглэхийн өмнө заавал эмчтэй зөвлөлдөх хэрэгтэй. Бамбай булчирхай хэрэв зохих хэмжээний даавар ялгаруулахаа боливол гипотиреоз үүснэ. Аль ч хүйсний хүмүүст ийм асуудал үүсэх магадлалтай ч голдуу 50-аас дээш насны эмэгтэйчүүд илүүтэй өртдөг аж.
Энэ шүүс витамин, минерал, антиоксидантаар баялаг бөгөөд гипотиреоз эмчлэх, метаболизмыг идэвхжүүлэх үйлчилгээтэй. Бамбай булчирхайн ажиллагаа доголдвол жин нэмэх аюултай. Бамбай булчирхайтай хүмүүс болон 50-аас дээш насны эмэгтэйчүүдэд хэрэгтэй шүүс бэлдэх жорыг танилцуулъя.
Орц:
- цэвэр ус (шүүсэн) – 1,5 литр
- цангисын шүүс – стаканы дөрөвний нэг орчим
- апельсины шүүс – тал стакан
- нимбэгийн эсвэл киви шүүс – тал стакан
- шинэ цагаан гаа – 4-5 см орчим
- нунтаг корица – 1 цайны халбага
- кокосын масло -1 хоолны халбага
- задийн самар (нунтаг) – 1 чимх
Усаа гал дээр тавьж буцалмагц корица, цагаан гаа, задийн самар хийнэ. Зөөлөн гал дээр 2-3 минут буцалгаж хөргөнө. Дээр нь нимбэгийн эсвэл кивийн шүүс нэмнэ. Дараа нь апельсины шүүс, ус, бүлээн кокосын масло хийж сайн хутгана. Энэ холимгийг өдрийн турш бүлээнээр нь хэрэглэнэ. Нэг удаад 150 мл байхад хангалттай, мөн хөргөгчинд хадгалж болно. Энэ ундааг 15 өдөр уугаад 7 өдөр амарна.
Ашиг тус:
Апельсины шүүс – С витаминаар баялаг, бие махбодийн олон процесст нэн шаардлагатай.
Нимбэг – эмчилгээнд маш чухал шүүс бөгөөд цусыг шүлтлэг болгож, бие организмаас хортой бодисууд гадагшлахад тустай.
Кокосын масло – бамбай булчирхайд, ялангуяа гипотиреозод нэн зохистой. Учир нь бамбай булчирхайн үйл ажиллагааг сайжруулдаг.
Корица – глюкозын түвшнийг хянаж, бодисын солилцоог идэвхжүүлдэг.
Задийн самар – сэтгэл санааны байдлыг дээшлүүлж, бодисын солилцоог идэвхжүүлдэг.
Бамбай булчирхайн өвчнийг оношлох
Бамбай булчирхайн өвчний эхний үе шатанд онцын өөрчлөлт гарахгүй, хэмжээ нь төдийлөн томрохгүй учраас юуны түрүүнд УЗИ хийлгэх, цусан дахь гормоны шинжилгээ өгнө. Энэ бол заавал хийлгэх анхны шинжилгээнүүд. Цаашлаад хэрвээ мэдэгдэхүйц томорч байгаа бол биопси хийлгэнэ: цаашид мэс заслын шаардлага байгаа эсэхийг тодорхойлогдоно. Эмч нар мэс засал хийлгэх саналыг 2,5-3 см-ээс дээш хэмжээтэй болсон тохиолдолд тавьдаг. Бас нэгэн эмчилгээний арга нь йодын бэлдмэл тарьж, гормоны тэнцвэрт байдлыг хангахад чиглэдэг.