
Монголчуудын уламжлалт хоол хүнсний нэг төрөл бол тарианы гурил буюу өргөн тархсан нэрээр бол “арвайн гурил буюу болсон гурил” юм. Ялангуяа эрт дээр үеэс тариалан эрхэлж ирсэн баруун аймгуудад арвайн гурил ихээр хийж хоол хүнсэндээ хэрэглэдэг байв. Тэжээллэг чанартай, эрүүл мэндэд ач тустай тул бусад газарт ч хэрэглэсээр иржээ.
Ашиг тус
- Артерийн даралт бууруулах
- Цусан дахь сахарын хэмжээг бууруулах
- Биеийн жинг тогтвортой байлгах
- Гэдэсний хэвийн бичил биетэнг тэнцвэртэй байлгах
- Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг зохицуулах
- Цөсний чулуу үүсэхээс сэргийлэх – цөсний хүүдийн ханыг цочроож, цөс ялгаралтыг нэмэгдүүлэх
- Цусан дахь холестеролыг хэвийн түвшинд байлгах
- Бүдүүн гэдэсний өвчин, хавдар үүсэхээс сэргийлэх
Найрлага:
- Уураг
- Өөх тос
- Витамин B1, B2, B3
- Фолийн хүчил
- Төмөр
- Кальци
- Магни
- Фосфор
- Кали
- Цайр
- Зэс
- Манган
- Селен
Арвайн гурилыг хэрэглэх:
– Цайнд цацах. Энэ нь цайнд амт оруулаад зогсохгүй нэг төрлийн хөнгөн хоол болно.
– Цайнд дарж уух. Шар тостой багсран аяганы ёроолд нягтруулан дараад дээрээс нь цай хийж уугаад дээд өнгөн хэсгийг нь долоож иднэ.
– Зуурч идэх. Энэ нь их өргөн дэлгэрсэн хэлбэр бөгөөд ялангуяа өрөм, цөцгий юмуу шар тос, масло, сүүлний тостой хольж зуурдаг. Амт оруулах үүднээс элсэн чихэр нэмэх нь элбэг боловч аль болох чихэр бага байх нь таны эрүүл мэндэд тустай.
– Багсарч хэрэглэх. Удаан хугацаагаар аян жинд явахдаа шар тос авч явах боломжгүй үед шар тостой зуурч багсарна. Үүнийг халуун цайтай холих буюу эсвэл дангаар нь хүнсэндээ хэрэглэдэг.
Арвайн гурилны ач тус : Арвайн гурил нь ядаргаа тайлахаас гадна амин дэм, уураг, нүүрс ус болон эслэг их агуулагддаг ба гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг идэвхижүүлэх сайн талтай.
Өтгөн хатах үед эмийн журмаар хэрэглэх нь элбэг. Мөн цөсний хүүдийн ханыг цочроож цөс ялгаруулалтыг нэмэгдүүлэх ба судас хатуурахаас сэргийлнэ.
Шар тосны ач тус : Шар тосонд витамин A, E зэрэг шим тэжээл маш элбэг агуулагддаг. 10 грамм шар тос хүүхдийн нэг өдөрт шаардлагатай витамин A-гийн 15 хувийг хангаж чадна. Хий дарж тамир тэнхээ сайжруулах, арьсны нөхөн төлжилтийг түргэсгэдэг.
Арвайн гурилаар хийсэн амттан

Орц:
- Слава арвайн гурил 250гр
- Шар тос 70гр
- Элсэн чихэр 75гр
- Хярам 300гр
Хийх арга: Эхлээд хярамаа чанана. Чанахдаа шар тосоо хийж хайлуулна. Дараа нь арвайн гурилаа элсэн чихэр, шар тостойгоо багсарна. Чанасан хярамтайгаа багсарсан арвайн гурилаа хольж сайтар зуурна. Ингээд хатуу шоколадаа хайлуулан бэлтгэж гурилаа шоколадандаа дүрж гаргахад амтат бэлэн болно.
Ач холбогдол: арвайн гурил нь хүний биенд ороод Элгэнд нөөцлөгдөж байсан бодисыг задлаж В, А аминдэмийг ялгаруулдаг. Мөн арвайг соёолуулахад С витамин бүрэн задардаг. Эдгээрээс гадна хүний биед онцгой ач холбогдолтой микро элемент олоноор агуулагддагын эрдэмтэд тогтоожээ.