
Эмэгтэй хүн бүхэн үзэсгэлэнтэй, сайхан харагдаж байхыг мөрөөддөг. Гэхдээ орчин үеийн амьдралын хэмнэл, туяхан мөрөн дээрээ үүрсэн ажлын их ачаалал биднийг салонд цаг заваа зарцуулах боломжийг тэр бүр олгоод байдаггүй. Тэгээд ч бас их үнэтэй байдаг.
Гэхдээ бид танд салоны гоо сайхны бүтээгдэхүүнээс дутахгүй, үүний гэрийн нөхцөлд хийгддэг гайхалтай хувилбар бүхий тос хийх жорыг санал болгож байна. Энэхүү гарын тос нь үрчлээ, хуурайшилт, насны онцлогоос үүдэлтэйгээр үүсдэг толботой үр дүнтэй тэмцдэг гайхалтай тос юм. Үүнийг хэрэглэснээр таны гар нялх хүүхдийнх шиг булбарай зөөлөн болох болно.
- ГЭРИЙН НӨХЦӨЛД ХИЙДЭГ ГАРЫН МАСК

Хийх дараалал
- Өндөгний шар дээр 1 хоолны халбага зөгийн бал, 1 хоолны халбага ургамлын тос хийнэ.
- Нэг литр бүлээн усанд 2 хоолны халбага далайн давс хийгээд энэ уусмалд гараа 8-10 минут байлгана.
- Дараа нь гараа хуурай алчуураар сайтар арчаад тосоо багсаар түрхэж өгнө. Тосоо түрхээд 20 минут байлгаад угаана.
- Энэ тосыг түрхсэний дараагаар гарын арьс уян зөөлөн болсон байх төдийгүй хэдэн өдөртөө хуурайшилтыг мартах болно.
Бидний гар онцгой анхаарал шаардагддаг эрхэн! Гарын арьс маш нимгэн, мэдрэмтгий учир хатаж хуурайшин өнгө зүс нь амархан алдагддаг. Байгалийн сөрөг хүчин зүйлүүд (хүйтэнд даарах, салхи, температурын өөрчлөлт, халуун нар) -ийн нөлөөгөөр, гэр ахуйн химийн бодисуудтай байнга харьцдаг, мөн байнга угаадаг зэргээс болж гарын арьс амархан үрчлээтэж, толботдог.

Бид танд гарын арьс арчилгааны гурван цогц хөтөлбөрийг санал болгож байна. Эдгээр нь тус бүртээ гурван үе шатаас бүрдэнэ: уураар утах, зөөлрүүлэх, чийгшүүлэх. Долоо хоногт хоёр удаа хөгшрөлтийн эсрэг спа эмчилгээ хийж байхыг зөвлөж байна.
2. ГАРЫН ЗАЛУУЖУУЛАХ МАСК
ЦОГЦ АРЧИЛГАА
- Залуужуулах
Гарын ванн. Гоо үзэсгэлэнт бүсгүйчүүдийн хийлгэх дуртай байдаг парафин суурьтай спа эмчилгээг танилцуулъя. Үүнийг хийхийн тулд гоо сайхны парафиныг хайлтал нь халаана, дараа нь бага зэрэг хөргөөд 20-30 минутын турш гараа дүрнэ. Гарын парафинтай банн нь гарын үрчлээтсэн арьсыг зөөллөж, өнгийг сэргээж өгдөг.
Гуужуулагч. Танд 2 хоолны халбага далайн давс, хэдэн дусал цайны модны тос, 2 хоолны халбага кокосын тос (өөр ургамлын тосоор орлуулж болно) хэрэг болно. Бүх хольцуудыг холиод гар дээрээ түрхээд, бугуйнаас хурууны үзүүр хүртэл массажилж өгнө.
Маск. Өндөгний шар нь хөгшрөлтийн эсрэг маш сайн үйлчилгээтэй. Энэ маскыг бэлтгэхэд өндөгний шар, оливын тос, нимбэгний шүүс хэрэг болно. Өндөгний шарыг аягандаа хийгээд 1 амны халбага оливын тос, хэдэн дусал нимбэгний шүүс хийгээд энэ бүгдийг сайтар холиод гартаа түрхээд 15 минут байлгана. Дараа нь бүлээн усаар зайлж угаагаарай.

- Сэргээх
Ванн. Нимбэгний витаминлаг коктейль нь арьсыг тань буцаад хуучин шиг нь уян зөөлөн булбарай болгох болно, мөн та үүний үр дүнд ч сэтгэл хангалуун байна. 1 нимбэгнээс шүүсийг шахаж гаргаад дээр нь усан үзэмний эфирийн тос хэдэн дуслыг хийгээд, халбаганы үзүүрээр нэг хүнсний сод, нэг чимх шанцай нэмж хийгээд хутгана. Энэ найрлаганд гараа дүрээд 5-7 минут байлгана.
Гуужуулагч. Бидэнд нимбэгний хальс, 0,5 х/халбага элсэн чихэр, цагаан гаа, 2 х/х оливийн тос хэрэг болно. Ингээд зуурмагыг гоо сайхны багс юмуу порлоноор түрхээд гартаа тойрог хөдөлгөөнөөр массажилж өгнө.
Маск. Нэг ширхэг нимбэгний бэрсүү, 1 амны халбага гүнждийн тос, чимх улаан перец хольж хутгаад гартаа түрхээд 5 минутын дараа угаана. Үүний дараагаар гартаа алмонд буюу бүйлсны тос түрхвэл маскны үзүүлэх үр нөлөөг илүү байх болно.

- Ядаргаа тайлах
Ванн. Халуун усанд бага зэрэг розмаринийн болон ментолын тос дусаагаад 1 хоолны халбага оливын тос хийнэ. Үүний ууранд гараа 5 минут утаарай.
Гуужуулагч. Энгийн хэрнээ үр дүнтэй гуужуулагч бэлтгэхэд тань 2 хоолны халбага элсэн чихэр хэрэгтэй. Энэхүү элсэн чихэр дээрээ 1 хоолны халбага наранцэцгийн тос, нэг чимх сода, 1 хоолны халбага сарнайн ус хийж найруулаад гартаа түрхэж массажилна.
Маск. 1 ногоон алим үрээд дээр нь 2 хоолны халбага оливын тос, 1 цайны халбага вазелин, нэг дусал камфорын тос хийж найруулна. Гартаа сайтар тарааж түрхээд 10 минут байлгана. Бүлээн усаар зайлаад чийгшүүлэгч тос түрхэж чийгшүүлнэ.

Гэрийн нөхцөлд зориулсан гарын спа арчилгаа нь насжилттай холбоотой арьсны асуудлаа шийдвэрлэхэд тань туслах төдийгүй гарынхаа гоо сайхнаас хэрхэн бодит таашаал авч болохыг танд харуулах болно.