
Арьс хэт их сунаснаас, мөн уян хатан чанараа алдсанаас болж язралт үүсдэг. Жирэмсэн үед, бодигоор хичээллэж байх үед, гэнэт их хэмжээний жин нэмэх үед ихэвчлэн үүсдэг. Анх эхлээд язралт үүсэх үед тухайн хэсэгт улайгаад, харин дараа нь улайлт алга болж цагаан болж хувирдаг. Язралтыг багасгах, мөн бүдгэрүүлэх арга байдаг ч шууд арилгах нь илүү амар байдаг гэж болно. Мэдээж үүнтэй тэмцэх арга бол язралт үүсгээд буй шалтгааныг алга болгох, мөн арьсны уян хатан чанарыг дээшлүүлэх явдал билээ.
Зарим ээжүүдийн арьс жирэмслэлттэй холбоотойгоор өнгө орж, сэргэдэг байхад зарим нь жирэмслэлттэй холбоотойгоор арьсны олон асуудлуудтай тулгардаг. Үүнд таны биед явагдаж буй гормоны өөрчлөлтүүд, амьдралын хэв маяг, хоолны дэглэм, стресс гээд олон зүйлс нөлөөлдөг учраас жирэмслэлт хүн болгонд хэрхэн нөлөөлөхийг хэлэх аргагүй юм.
Харин жирэмсний үед хамгийн түгээмэл тулгардаг арьсны асуудлууд бол:
- Батгашилт
- Нөсөө толбо
- Язралт
- Хуурай арьс
9 сарын турш ээжүүдийн арьс нэг бол өнгө орж сэргэнэ эсвэл өөр хэд хэдэн асуудалтай тулгарсаар л байх болно.
Маш олон хүмүүс язарсан арьсаа хэвийн болгохыг хүсдэг. Иймд бид та бүхэндээ энэхүү асуудлыг хялбархан шийдвэрлэж болох аргыг дуулгахаар бэлтгэлээ.
1.Язралтыг хэрхэн арилгах вэ?
Ихэнх эмч нар язралтыг гэрийн нөхцөлд арилгах боломжгүй гэж үздэг бөгөөд түүний оронд “лазер” ашиглан, арилгуулахыг санал болгодог. Гэвч энэ нь санасныг бодоход өндөр үнэтэй байдгаас гадна, 100 хувь үр дүнгээ өгөхгүй байх нь бий. Иймд та бидний бэлтгэн хүргэж буй дараах бэлдмэлийг гэрийн нөхцөлд бэлтгэн хэрэглээд, язралтанд баяртай гэж хэлээрэй.
2.Язралтыг үгүй хийх бэлдмэлийг хэрхэн бэлтгэх вэ?
Орц:
- Аспирин – Цөөн хэдэн таблет
- Бүлээн оливийн тос – 2 цайны халбага
- Өндөг – 1 ширхэг өндөг
Хийх заавар:
Аспиринаа бага зэрэг усанд хийж, дээрээс нь бүлээн оливийн тос, өндгөө хийгээд, сайтар холино.
Язарсан арьсан дээрээ бэлтгэсэн маскаа тавьж, 20 минут байлгасны дараа угаана.
Уг бэлдмэлийг нэг сарын хугацаанд язарсан арьсан дээрээ тавих бөгөөд үүний дараа мэдэгдэхүйц үр дүнг өөрийн биеэр мэдрэх болно.
Та дээрх бэлдмэлийг хэрэглэж байх үедээ витамин Е, С амин дэмүүдийг хослуулж хэрэглэвэл, илүү үр дүнтэй байх аж. Өөрөөр хэлбэл цусны эргэлтийг сайжруулж, язралтыг үгүй хийхээс гадна, “коллаген” болон төмрөөр баялаг учраас арьсанд сайн нөлөөтэй юм. Мөн усанд сэлэлтийн спортоор хичээллэж, арьсныхаа язралтыг үгүй хийгээрэй.