
“Төмсгүй ширээ бол баян хуургүй найртай адил” гэж Оросын нэгэн зүйр цэцэн үг байдаг. Энэ цардуултай ногоог “хоёр дахь талх” гэж нэрлэдэгт гайхах юм алга. Орос хүн жилд дунджаар 120 кг төмс иддэг бөгөөд энэ тоо өсөх хандлагатай байдаг байна.

Орос орны ихэнх хүмүүс төмсөнд дуртай учир төмсийг өөрсөддөө хор хөнөөл учруулж болзошгүй гэдэгтэй санал нийлж чаддаггүй. Иймээс төмсний хэт их хэрэглээ нь эмч, хоол тэжээлийн мэргэжилтнүүдийн санааг зовоож байна.

Төмсөнд дуртай хүмүүст ямар бэрхшээл тулгарч болох вэ? Ямар хүмүүс үүнийг хоолны цэснээсээ хасах ёстой юм? Төмсний хоруу шинж чанарыг тэг хүртэл хэрхэн бууруулах вэ? Эдгээр болон бусад асуултын хариултыг манай нийтлэлээс үзнэ үү.
ТӨМС: Ашиг тус ба хор нөлөө
Төмс Оросын ард түмний хоол, хүнсэнд дөнгөж 19-р зууны төгсгөлд орж ирсэн, Петр I хаан үүнийг хоёр зууны өмнөөс Голланд улсаас оруулж ирсэн түүхтэй. Тухайлбал, Максим Горькийн “Артамоновын хэрэг” роман дээр: “Эцэг минь төмс идэхийг зөвшөөрдөггүй байсан; түүнийг ташуурдах гэхэд тэрээр нуугдахаар гүйгээд, мөсөн дээр хальтарч унав” гэсэн мөрүүдтэй таарна.

Энэ зохиол биш шүү. 1834-1844 оны хооронд болсон төмсний маш том хэмжээний үймээн самуунд хагас сая гаруй хүн оролцсон байдаг юм. Харанхуй бүдүүлэг, үнэн бодит мэдээлэлгүйгээс ядуу тариачид төмсний ногоон булцууг хальстай нь идсэнээс болж хордлого авч улмаар үхэлд хүрчээ. Үүний дараа төмсийг “хараалт” алим, чөтгөрийн бүтээл гэж нэрлэх болжээ.
Тэр үед хүмүүс 200 грамм төмсөнд бидний өдөрт авах ёстой витамин С-ийн 14 хувь, бидний цусны судас, ясны амин чухал элемент болох калийн хэрэгцээний тал хувь нь төмсөнд агуулагддаг болохыг мэддэггүй байсан юм. Нэг алганы чинээ хэмжээтэй төмсөнд өдөрт авах шаардлагатай витамин В6-ийн 50% нь агуулагддаг, витамин В6 нь цус үүсэхэд оролцохын зэрэгцээ мэдрэлийн системийн эрүүл мэндэд нэн чухал амин дэм юм.

Америкийн эрдэмтэд нэг порц төмснөөс хүн бүх полифенолынхоо 25% -ийг авдаг болохыг тогтоожээ. Полифеноль нь хөгшрөлт, хорт хавдраас урьдчилан сэргийлдэг, зүрх, судасны өвчнөөс хамгаалдаг хамгийн сайн антиоксидант юм. Өнөөдөр бид төмсний булцууны ашиг тусын талаар илүү ихийг мэдэж авч байгаа ч, төмсний хүний биед үзүүлэх харамсалтай санагдах хэд хэдэн эсрэг заалт, далд аюулыг мартаж болохгүй.
ЯМАР ХҮМҮҮС ТӨМС ИДЭЖ БОЛОХГҮЙ ВЭ?
- Чихрийн шижин өвчний тохиолдолд
Харвардын эрдэмтэд 20 жилийн турш 85 мянган өвчтөнд судалгаа явуулж, үүний үр дүнгээр төмс их идсэнээр 2-р хэлбэрийн чихрийн шижин өвчин үүсэх нөхцөл бүрддэг болохыг баталжээ.
Долоо хоногт 2-4 удаа төмс хэрэглэдэг хүмүүсийг долоо хоногт нэг л удаа иддэг хүмүүстэй харьцуулахад чихрийн шижин өвчин 7% -иар илүү байгаа нь ажиглагджээ. Долоо хоногт 3 удаа шарсан төмс иддэг хүний чихрийн шижин өвчин тусах магадлал 19% -иар нэмэгддэг байна. Ингээд тосонд шардаг франц шарсан төмс хамгийн хортойд тооцогдож байгааг анхаараарай.
- Цусны даралт ихсэх үед
Өөр нэгэн судалгаагаар долоо хоногт жигнэж эсвэл чанаж болгосон төмс 4-5 порц идэж байсан эмэгтэйчүүдийг нэгээс илүүгүй порцоор идсэн эмэгтэйчүүдтэй харьцуулахад даралт ихсэх эрсдэл 11% -иар нэмэгдэж байсныг тогтоожээ. Шарсан төмсний сөрөг нөлөө нь бүр өндөр байсан – 17%.

- Үе мөч өвддөг бол
Зарим өвчтөнүүд төмс, улаан лооль, хаш зэрэг нарийн ногоонууд идсэний дараа үе мөчөөр нь өвддөг хэмээн тэмдэглэжээ. Энэ урвалын гол шалтгааныг маш эмзэг мэдрэмтгий тропан алкалоидтой холбон тайлбарладаг.

- Харшилтай бол
Төмснөөс харшилах тохиолдол маш ховорхон ч, үүгээр голчлон хүүхдүүд харшилдаг. Харшлын шинж тэмдэг нь хоол хүнснээс болдог нийтлэг харшилтай төстэй байдаг. Хамгийн түгээмэл илрэл нь хоол хүнс идсэний дараа амьсгалахад хүндрэлтэй болох мөн амны хөндийн салст бүрхэвч хавагнан туурах байдлаар илэрдэг.
ТӨМСНИЙ ХОР НӨЛӨӨГ ЯАЖ БАГАСГАХ ВЭ?
ТӨМС ӨӨР ЯМАР ХООЛ ХИЙХ ВЭ?
ҮҮНИЙГ ЯАЖ ХАДГАЛ ВАЛ ЗОХИХ ВЭ ?
- Хуучин ба соёолсон жимсийг хэрэглэхгүй байх.
Төмс нь өөрийгөө хортон шавьжаас хамгаалах Соланин хэмээх хортой бодис агуулдаг. Энэ бодис ихээр хуримтлагдсан хэсгүүд нь ногоон болж хувирдаг. Соланин нь хүнд хордлого үүсгэж болно: толгой өвдөх, булчингийн спазм гэх мэт.

Соланины концентраци нь хэт удаан хадгалагдсаны улмаас болон нарны шууд тусгалд удаан байснаас болж нэмэгддэг. Хэрэв төмсний булцуу ногоорсон байвал шууд хаях хэрэгтэй. Мөн ногооны талбайд ургаж байгаа төмсны булцуу ногоо болсон бол таслан хаяж, талбайгаа цэвэрлэх хэрэгтэй.
- Хальс тай нь чанах
Төмсний бүх ашигтай полифенолуудын 50 орчим хувь нь хальс болон хальсны ойролцоох эдүүдэд агуулагддаг. Тиймээс хүнсний ногоог болгоомжтой цэвэрлэж, хальсны зөвхөн нимгэн давхаргыг сойздож арилгах хэрэгтэй.

Ногоорсон, соёолсон төмснүүдийг шууд хаяж байх хэрэгтэй.
- Цардуул багатай сортуудыг сонгоорой
Судлаачид төмсний цардуул багатай, өндөр ашиг тустай полифенол агуулсан, хор багатай сортуудыг гарган авахаар тасралтгүй ажилласаар байна. Үүний тод жишээ бол ягаан өнгөтэй төмс юм. Энэ өнгө нь төмсийг антоцианинаар баялаг болгож өгдөг – энэ нь хамгийн хүчтэй полифенолуудын нэг юм.

- Хоолонд зөв хэрэглээрэй
Төмсний гликемийн индекс (GI) нь таваглалт бүрт маш их ялгаатай байдаг. Франц шарсан төмсний GI – 110 буюу цагаан талхнаас ч илүү байдаг. Гэхдээ нухсан төмсний GI нь 80 байдаг бол чанасан төмснийх – 70, хэрэв хальстай нь чанасан бол чанасан улаан манжин, хөх тарианы талхныхтай адил 65 гэх мэт.

Тэсвэртэй цардуулын цавуулагын хувь хэмжээ ямар байх нь бэлтгэх аргаас ихээхэн хамаардаг. Цардуул нь бүдүүн гэдсэнд очихдоо бараг боловсроогүй байдаг. Цусан дахь сахар гэнэт их хэмжээгээр биш, нэгэн зэрэг аажмаар нэмэгддэг бол тэсвэртэй цардуул нь жин нэмэгдэхэд нөлөөлдөггүй, инсулины мэдрэг чанарыг сайжруулж, холестерины түвшинг бууруулдаг.
Хамгийн бага тэсвэртэй цардуул нухсан төмсөнд л байдаг – 3% хүртэл. Зууханд шарсан төмсөнд 6%, бичил долгионы зууханд чанаж болгосон бол – 7%.
Хэрэглэхийн өмнө хөргө

Тэсвэртэй цардуулыг хөргөгчинд хийхэд агууламж нь нэмэгдэж байсан. Шинэхэн болсон халуун хоолныхоос 1,5-4 дахин нэмэгдсэн байна. Ингээд дээр дурьдсанчлан тэсвэртэй цардуул нь хоол боловсруулах эрхтэнд хэрэгтэйгээс гадна жингээ барихад ч мөн тустай.
Бүү хайрч, хуур аарай
Дээр бичсэнчлэн хэрэв та шарсан төмс долоо хоногт гурваас дээш удаа идээд байвал ямар нэгэн өвчнөөр нас барах эрсдлийг нэмэгдүүлнэ. Хайрч хуурахын оронд буцалгаад, зууханд юмуу бичил долгионы зуухан дотор хальстай нь жигнэж идэх хэрэгтэй.

Хэрвээ та хайруулын тавган дээр шарсан төмсгүйгээр амьдрах тун боломжгүй бол эхлээд илүүдэл цардуулаас нь салгах хэрэгтэй. Ингэхийн тулд эхлээд 40-50 минут усанд сайтар дэвтээх хэрэгтэй.
Эцэст нь дүгнэж хэлэхэд, төмс нь мэдээжийн хэрэг тэжээллэг бодисоор баялаг, эрүүл хооллолтын нэг хэсэг мөн. Та үүнийг оюун ухаандаа тунгаан, хэрэглэх орц хэмжээгээ анхаарч, эсрэг заалтуудыг марталгүй хэрэглэж байх нь зүйтэй юм шүү.