Эмэгтэй хүний биеийг төгс болгодог Япон дасгал

Японы эмэгтэйчүүд хөгширдөггүй, төгс гоолиг биеийн хэлбэрээ хадгалж чадаж байгаа нь дэлхий нийтийг сүүлийн 25 жилийн турш гайхшруулаад байгаа билээ. Эрүүл зөв хооллолтын дэглэмээс гадна гайхамшигтай нууцуудын нэг нь дасгал хөдөлгөөн юм.

Кацүзо  хэмээх  эрүүл мэндийн байдал нь сул Японы хүү байсан аж. Тэрээр 20 настайдаа хүнд өвчтэй гэж оношлогджээ. Гэсэн хэдийч хүү өвчинд бууж өгөлгүй өөрөө өөрийнхөө биеийг дасгал хөдөлгөөнөөр эрүүлжүүлж 75 насалж чадсан түүхтэй ажээ.

Дасгал-1

Доош харж хэвтээд хөлөө өвдгөөрөө нугалаад аль болох хөлийнхөө өсгийг өгзгөндөө хүргэхийг хичээгээрэй. Дасгалаа өдөр бүр хийснээр үр дүнд хүрэх болно.  Энэ дасгал нь цусны эргэлтийг сайжруулах бөгөөд ядрах болон хөл өвдөхөөс сэргийлэх юм. /Дасгалыг өдөрт 2-3 минутын турш хийхэд болно/

Дасгал-2

Энэ дасгал нь хэвлий болон тархин дахь цусны эргэлтийг сайжруулахад тустай. Та өөрийнхөө биеийг өд мэт хөнгөн хэмээн төсөөлөөрэй. Өвдгөөрөө нуглаад, хөлөө дээш өргөж болохгүй. Толгойгоо дээш өргөж, алгаа өвдөг хүртэлээ сунгахыг хичээ.  Үүнийг аль болох улаан хугацаанд барихыг хичээгээрэй. Анхны байрлалдаа буцаж очоод амраарай.

Дасгал-3

Энэхүү дасгалыг эмэгтэйчүүдын хэвлий орчимын булчингийн сулралын үед хийвэл их үр дүнтэй. Дасгалыг хийснээр гэдэсний хэмжээ буурах бөгөөд хоол боловсруулах үйл ажиллагаанд сайнаар нөлөөлнө.  Дасгалыг хамгийн багадаа 10 удаа давтаж хийгээрэй.

Дасгал-4

Энэхүү дасгал нь нурууны өвдөлтийг багасгаж судас болон судасны ханыг бэхжүүлэхэд тусалдаг.

Эгц зогс. Та чадах чинээгээрээ хөлийнхөө өсгийг өргөнө. Таны 2 хөл хоорондоо параллел байх ёстой.
Анхаарлаа төвлөрүүлэн өөрийн биеээ жингүй хоосон гэж төсөөлөөрэй.

  • Гараа бөөрнийхөө дээд талд буюу ууцан дээрээ тавина
  • Алгуурхан 2 гараа нуман хэлбэрт оруулж ардаа барина
  • Аль болох хамгийн боломжтой түвшин хүртэлээ мөрөө амрааж өгнө
  • Зугуухан зөөлөн хөдөлгөөн зүүн болон баруун тийш хийж өгнө.  Яг л голын эрэг дээрх бургасны мөчир зөөлөн салхинд найгаж байна хэмээн төсөөл.
  • Дасгалыг хийж байх үедээ ядарвал гараа нуруундаа авч амарч болно.

Дасгал-5

Уг дасгал нь гэдсний булчинг чангалж цусний эргэлтийн системийг сайжруулахад тустай.  Дасгалыг хийснээр таны анхаарал төвлөрүүлэлт сайжирч, сэтгэл санаа тайвширахад тустай.

  • Өөрт эвтэйхэн байдлаар суугаад биеээ амрааж өгнө.  Дасгал хийх гадаргуу хатуувтар байх ёстой.
  • Гараа толгойныхоо ард авна.
  • Алгуурхан суугаа байрлалаар урагш бөхийж өгнө.
  • Дасгалыг хийж байхдаа голын эрэг дээр голын урсгалыг харж байна хэмээн төсөөлөөрэй.

Дасгал-6

Энэхүү дасгал нь нуруу болон хөлний өвчин намдаах дасгал юм.
– Хөлдөө мөрний хэмжээтэй цэх зогсоно.
– Бага зэрэг биеэ халаах хэрэгтэй тул нуруугаа халааж сунгалтын дасгалдаа бэлдэнэ.
– Аажуухан амьсгаагаа гарган урагш тонгойж гараа урагш сунган газарт хүргэнэ. Ингэхдээ нурууны ууц хэсгээ мэдэрч сунгалтын дасгалаа хийх хэрэгтэй.
– Дасгалаа хийж дуусаад анхны байрлалдаа очин зүүн болон баруун тийш хазайн сунгалт хийнэ.
– Буцаж анхны байрлалаа аван аажуухан амьсгаа авч цэх зогсоно.

Дасгал-7 /Нуман сунгалт  /

Нумарч сунгах дасгал нь гуяны өөхийг хайлуулахаас гадна нурууны өвчин намдааж, бэлхүүсийг чөлөөлж, амьсгалын хэмнэл сайжруулах юм. Эхний байрлал бол мөрний хэмжээтэй өвдөг дээрээ зогсох юм. Эхний байрлалаас арагшаа хотойж гараа шагайндаа хүргэнэ. Үүнийг 5 секунд барихад хангалттай бөгөөд эхний байрлалаа авна. Энэ дасгалыг биеийн ерөнхий төлөв байдал болон насандаа тохируулан 10 удаа хийх хэрэгтэй.

Дасгал-8

Энэ дасгал нь өгзөг, хэвлий, нурууг сунгаж, өндгөвчний дасгал болж, сэтгэл хөдлөлийн тэнцвэрийг бий болгож, стрессийг багасгаж, сэтгэл санааг тайвшруулдаг.

Нуруугаараа аль болох сайн хотойж, хүзүүгээ дээш удаан барьж өгөх хэрэгтэй. Таазаа тойрог хэлбэрээр эргүүлэх хөдөлгөөн хийх үед мөр болон өвдөг байрнаасаа хөдлөхгүй. Толгойгоо шаланд хүргэж болох бөгөөд харин эрүүгээ цээжиндээ хүргэж болохгүй.

Уг дасгалыг 20 хүртэл удаа давтана.