
Би энэхүү эмчилгээг биеэр мэдэрч үр дүнг нь үзэж байгаа тул та нартайгаа хуваалцъя ! Өнгөрсөн зун Эрдэнэт хотод ээжийгээ нэгэн ачтай буянтай хувийн эмнэлэгт сахиж байхдаа, судас барьж бүх оношийг үнэн зөв хэлдэг, залуухан сайхан бүсгүй, мундаг эмчээс энэхүү зөвлөгөөг авсан юм.
Ер нь миний толгой өвдөхөөрөө маш хүчтэй өвддөг л дөө. Энэ бол маш олон хүнд байдаг тархины судасны нарийсал. Би багаасаа малгай өмсөх дургүй нөхөр байсан юм. Эрс тэс уур амьсгалтай манайх шиг оронд малгай өмсөж сурах нь чухал болохыг хожим л ухаарч сууна.
Энэхүү эмчилгээг хийхийн тулд: 1 кг самар ястай нь нунтаглаж, 1 литр 40% архинд хольж, 21 хоног харанхуй газар дарна. Улмаар шүүж аваад өдөрт 15гр. хоолны дараа өдрийн 3 удаа ууна.
Харин би өглөө оройдоо хоолны дараа 20 гр уудаг.( Өдрийн цагт гадуур ажилтай үед гаргаад уух боломжгүй санагдсан. Харин гэртээ бол ОК.) Намайг 3 сардаа нэг удаа энэхүү эмчилгээг хийж бай гэсэн. Самар амтагдсан энэхүү сархдыг хамгийн үнэтэй дарсаар ч зүйрлэхгүй мэт санагдсан юм. За тэгээд хэрэгтэй нэгэнд нь хэрэг болох байх гээд бичлээ.
Хуш модны самрын ач тус
Хүн өдөрт 100 гр самар хэрэглэхэд амин хүчил болон бичил элементийн өдрийнхөө хэрэгцээг хангадаг.
Хуш мод 500 орчим жил насалж 50 орчим настайгаасаа эхлэн 300 орчим жил самар үрээ өгдөг. Монгол улсад Хэнтий, Хангай, Хөвсгөл орчмын уулсаар ойн дээд бүс, тагаар өвслөг ургамал багатай хөвдлөг хучаастай хөрсөнд ихэвчлэн хуш мод ургадаг.
Монголд ургадаг боргоцой самар нь аминдэм болон эрдэс бодисоор бусдаас арав дахин их, 10 гр самар нь микроэлемент болон амин хүчлийн өдрийн хэрэгцээг хангадаг бөгөөд аминдэм А, В1, В2, В6, Д, В12, С, ислэг агуулдаг байна. Самрын уурагт триптофан, лизин, валин, гистидин, тирозип зэрэг 19 амин хүчил агуулагдана. Эдгээрийн 70% нь бие махбодид үл орлогдох, хэсэгчлэн орлогдох амин хүчил тул чанар сайтай уургийн тоонд багтдаг. Хушны самарт өөх, тос цардуул, уураг, ислэг олон төрлийн хүчил агуулагдана. Самрын тосонд аминдэм Е болон ханаагүй тосны хүчил агуулагддаг. Самар өөх-тос, уураг ихтэй учир илчлэг чанар сайтайд тооцогддог байна.
Самрын идээ их тослог уураглаг идээ хүнсэндээ ордог. Ялангуяа самрын тос үл орлогдох амин хүчлээр баялаг ялангуяа сүүлийн үед хүмүүсийн яриад байгаа Омега 3 гээд тосон хүчлээр баялаг. Энэ нь зүрх судасны үйл ажиллагаа болон биеийн дархлааг дэмжидэг тархи мэдэрлийн үйл ажиллгаанд нөлөөлдөг омега 3 тосон хүчил нь загасны түүхий эдэд их байдаг хүчилтэй адил юм. Өдөр тутамдаа хүн сарыг хэрэглэх нь эрүүл мэндэд зайлшгүй шаардлагатай ийм хүнс юм.