Жирэмсэн үедээ эдгээр 8 дасгалыг хийвэл төрөхийн хүндрэлээс сэргийлнэ

Эмч нар эхийн хэвлийдээ бойжиж буй урагийг марафонд гүйж буй тамирчинтай адил хэмээн зүйрлэлэг. Тиймээс маш их хүчин чармайлт, бэлтгэл дасгал хэрэгтэй. Хэрэв та хэвийн тээлттэй бол жирэмсэн үед тохирсон дасгал хөдөлгөөнийг хийснээр амархан төрөхөд тань тусална. Гэхдээ та хяналтын эмчтэйгээ  урьдчилан ярилцах хэрэгтэйг зөвлөж байна.

Дасгал-1 Хөлөө хажуу талаараа өргөх

Энэ дасгал нь та нарын гуяны булчингуудыг суллахад туслах болно:

  • Хэрэв та хангалттай тогтвортой биш бол хөлөө урагшлуулж өгвөл илүү тогтвортой болно.
  • Толгойгоо гараараа тулж өгснөөр таныг тэнцвэрийг нь сайжруулах болно.
  • Аль болох хөлөө дээд хэмжээнд хүртэл нь өндөр өргөх хэрэгтэй;
  • Эсрэг талаараа мөн адил давтана.

Дасгал-2  Суулт

Энэ дасгал нь таны аарцаг, гуя, булчинг илүү уян хатан болгодог.

Таны нуруу шулуун байх ёстой:  Хэдэн секундын дараа эхний байрлал руугаа буцна.

Дасгал-3 

Уг дасгал нь таны  хонго, гуя, аарцгийн булчинг cуллаж, мөн нурууны өвдөлтийг багасгадаг.

  • Толгой доороо гараараа эвж толгойгоо дэмжинэ.
  • Хэдэн секундын турш барьж, хөлөө буцааж тавь.
  • Эсрэг талаараа мөн адил давтана.

Дасгал-4

Жирэмсний үед цээжний дасгал хийх нь хэд хэдэн ашигтай байдаг. Энэ нь аарцагны давхрагын булчингуудыг зөөллөж, нурууны өвдөлт намдаах, бага аарцгийн өвдөлтийг бууруулахад тусалдаг. Хэрвээ гэдэс томорч, тогтворгүй мэдрэмж төрж байвал сандал,  болон хана зэрэг зүйлсийг ашиглаж хийгээрэй.

Дасгал-5

  • Гуяны булчинг бэхжүүлэх нь төрөхөд хялбар болгоход тусалдаг.
  • Нэг хөлөөрөө урагш, аль болох боломжтой хэмжээгээрээ доош буух хэрэгтэй.
  • Таны урд талын хөл 90 градусын тэгш өнцгөөр нугалж, нөгөө хөлний өвдөг нугарахгүй байхыг анхаараарай.
  • Хөлөө сольж, давтан хийнэ үү.

Дасгал-6

Энэхүү дасгал нь маш чухал дасгалын нэг бөгөөд урагт ямар нэгэн даралт учруулахгүйгээр хүүхдийг хамгаалах дасгал юм.

  • Гар, өвдөг дээрээ бууж, өөрийгөө тохойгоороо тулна
  • Хөлөө шулуун болгож, бие чинь шулуун шугамыг бий болгоно.
  • Хэрэв хэтэрхий хэцүү бол өвдөгөөрөө нэлээд бөхийж, хөлөө шалан дээр бүрэн тавина.

Дасгал-7

Энэхүү дасгалыг хийснээр аарцагны булчин болон аарцаг нээгдэхэд тустай.

Дасгал-8 Хэвлийгээрээ амьсгалах

Хэвлийгээрээ амьсгалах нь таны амьсгалын техникийг төгс болгох дасгал юм.

  • Хөлөө хөндлөн байрлалтай байранд суу.
  • Нүдээ аниад, гэдэс доогуураа гараа тавь.
  • Амьсгалаа удаан аваарай.
  • Аарцгийн булчинг сулруулна.
  • Амьсгалаа удаан гаргаж, дасгалаа давтан хийх хэрэгтэй.