Хөлний арьсны хуурайшилт, хагаралтыг арилгах

Одоо та хөлний арьсаа хуурай шуулж , хагар уулахгүй байж болно! Д олоо хоногт зөвхөн 1 удаа хийгээд үзээрэй 

Өвөл дуусч хавар ирэхээр би хөлөө харахаас айдаг байлаа. Хуурайшсан нимгэн арьс, өсгийний жижиг жижиг хагарсан хатуу хэсгүүд … Яаж зүгээр болгох вэ үүнийг, тун удахгүй онгорхой гутал, сандал өмсөх цаг болох гэж байна! Арьс маань хэвийн бус байвал педикур хийлгэх зайлшгүй шаардлагатай болно. Харамсалтай нь, бид гоо зүйн асуудлаа зөвхөн ийм маягаар л богино хугацаанд шийддэг.

Гэтэл гэрийн нөхцөлд халуун ваннд хөлийн арьсыг арчилах бүрэн боломжтой юм. Доорх 3 жор нь хөлтэй холбоотой аливаа асуудалд тухайлбал, хөлийн арьс хөлрөх, эвэрших, хорчийж хуурайших, хагарах зэрэгт хамгийн үр дүнтэй байдаг байна: Зүгээр л туршаад үзээрэй, үр дүнд нь та сэтгэл хангалуун байх болно гэдэгт би итгэлтэй байна!

ГЭР ИЙН НӨХЦӨЛД ХӨЛИЙН УГААЛГА , АРЧИЛГАА ХИЙ Х

  1. Царс модны холтостой халуун ус нь арьсыг зөөлрүүлж, хөлний хөлрөлтийг арилгахаас гадна хуучин арьсыг гуужиж унах процедурыг өдөөж өгдөг байна. Хөлийн арьсыг ингэж гуужуулахын тулд хөлдөө долоо хоногт нэг л удаа ийм арчилгаа хийхэд хангалттай!

ОРЦ:

  • 100 гр царс модны холтос
  • 5 л ус

ХИЙХ ДАРААЛАЛ:

  1. Царс модны холтосоо усанд хийгээд 10 минут буцалгана. Хэрэв хүсвэл та мугваа буюу шар дэрний навч нэмэлтээр хандлан хийж болно – энэ навч нь өсгийний хагаралыг эмчлэхэд маш их тустай.
  2. Ямар ч байсан усаа хөргөлгүйгээр 20 минут орчим халуун бүлээн усандаа хөлөө дүрж байлгахыг хичээгээрэй.

2.  Хөл тань их ядарсан тохиолдолд сүүтэй халуун усанд хөлөө тайвшруулж байхыг зөвлөх байна. Сүү болон оливын тос нь хөлийн арьсанд тэжээл өгөхийн сацуу хөлийн арьсны хуурайшиж хагарсаныг эмчилдэг. Энэхүү эмчилгээний дараа арьс тань хуурайшиж хагарахгүйгээр торгомсог, зөөлөн болох болно!

ОРЦ:

  • 2 л буцалсан ус
  • 1 аяга халуун сүү
  • 3 х/халбага нимбэгний шүүс
  • 2 х/халбага оливын тос
  • Нэг чимх шанцай

ХИЙХ ДАРААЛАЛ:

  1. Энэ бүх орцуудаа бүгдийг нь холиод халуун усаа бэлдэнэ. Ус нь хөлний температурт тохирохоор байвал зүгээр.
  2. Энэхүү эмчилгээний усанд хөлөө 15 минут дүрээрэй. Үр дүнд нь хөлний арьс тань торгон хилэн шиг л болох болно! Хэрэв та тогтмол ийм угаалга хийж байвал хөлийн арьсны хуурайшилт, эвэршилт, хагарал ор мөргүй арилна. Сүү, нимбэгний шүүстэй энэ усанд хөлөө угаасныхаа дараа педикур хийхэд ч тааламжтай байх болно!

3. Ийм угаалга хийсэнийхээ дараа би хөлдөө кефир/тараг түрхдэг. 2 долоо хоногийн дараа хөлийн арьс маань танихын аргагүй сайхан болсон – исгэлэн кефир арьсны барзгарыг арилгаж, хөл минь гайхалтай сайхан харагдах болсон!