
Маалингын тос нь, чөлөөт радикал болон холестериныг устгадаг чанартай гэдгийг бүгд мэддэг. Харин энэхүү тосыг гаргаж авдаг, маалингын үр нь, нүүр хүзүүний арьсанд, хамгийн сүүлийн үеийн гоо сайхны бүтээгдэхүүнтэй эн тэнцэх үйлчилгээтэй гэдгийг тэр бүр мэддэггүй. Энэ маскыг орой бүр 10 удаа хэрэглэхэд, арьс толийж өнгөлөг болох гайхалтай үр дүнтэй бөгөөд бэлтгэж хэрэглэхэд хялбар давуу талтай юм.
Өглөө нь орой тавих маскаа бэлддэг. 1 цайны халбага маалингын үрийг 1/3 стакан буцалсан халуун усанд хийж 1-2 минут сайтар хутгаад, таглаж тавин, орой хэрэглэнэ.

Орой нь нүүрээ цэвэрлээд, хэвтээ байрлалд, гоо сайхны хөвөнг, хандалсан маалингын үрэндээ дүрж нүүр хүзүүндээ түрхэн бага зэрэг сэвэрмэгц дахин түрхэх маягаар 6 удаа түрхээд хатмагц бүлээн буцалсан усаар угаана. Үр дүн нь, өндөр үнэтэй хийгддэг гоо сайхны үйлчилгээнүүд, ботокстой дүйцэхүйц байдаг.
Маалингын үр нь хэдэн зууны туршид шалгарч хүлээн звшөөрөгдсөн ургамлын гаралтай унивесаль бүтээгдэхүүн юм. Энэ нь хортой бодисуудыг хуримтлуулж улмаар тэдгээрийг бие организмаас гадагшлуулж, ходоод-гэдэсний замын үйл ажиллагааг сайжруулан бодисын солилцоог хэвийн болгож байдаг ажээ.
Маалингын үр нь эртнээс нааш таргалалт болон ходоод-гэдэсний замын өвчнийг анагаахад хэрэглэгдэж иржээ. Түүний амт чанар хийгээд ач тустай чанарыг ихээхэн үнэлж ирсэн бөгөөд нунтагласан байдлаар гурил, каша болон шөлөндөө нэмэж хэрэглэдэг байжээ.
Маалингын үр нь олонд танил болсон идэвхжүүлсэн нүүрсний үйчилгээнээс хавьгүй илүү идэвхтэй шингээгч болохыг орчин үеийн судалгаанууд баталж байгаа юм. Маалингын үрийн ханд нь ходоодны шүүсний ялгаралт болон нойр булчирхайн шүүрлийг хүчтэй болгодог байна. Үүний зэрэгцээгээр инсулины боловсруулалтыг хэвийн болгож улмаар цусан дахь сахарын түвшинг бууруулахад тус болно.
Маалингын үр нь ургамлын эслэг болон уургийн гайхалтай эх үүсвэр мөн. Дотуур хэрэглэхэд тэдгээрийн ялгаруулдаг нялцгай нь ходоод-гэдсэний замыг бүрхэж, улмаар шархлаа, үрэвсэл болон бусад үрэвсэлт үйл явцуудын үед ихээхэн ач тустай байдаг.
Их хэмжээгээр нялцгай агуулсан тул маалингын үр нь улаан хоолой болон ходоод-гэдэсний замын үрэвссэн салст бүрхэвчийг цочролоос хамгаалж, хорт бодисуудын шимэгдэлтийг бууруулна. Маалингын үр нь бүдүүн гэдсэнд хөөж томрохдоо өтгөнийг бутлаж улмаар боловсрогдоогүй хоолны үлдэгдлийн гадагшлах явдлыг хөнгөвчилж өгдөг. Энэ нь өтгөн хаталт болон таргалалтын үед эергээр нөлөөлдөг байна.
Хиймэл шингээгчүүдтэй харьцуулбал маалингын үрийн давуу тал бол тэдгээр нь бие организмын эсүүдийг гэмтээдэггүй, харин ч их зөөлөн бөгөөд физиологийн хувьд зохистой үйлчилдэгт оршино. Селены дутагдлыг нөхөх маалингын чадвар туйлын чухал ажээ. Селен нь чөлөөт радикалууд буюу хорт хавдар үүсгэгч аюултай эсүүд үүсэхээс хүний биеийг хамгаалж байдаг болно.
Селен нь протеины хэлбэрээр хамгийн сайн шингэж байдаг бөгөөд маалинга нь өсөлтийнхөө явцад түүнийг өөртөө хуримтлуулж байдаг болно. Түүнчлэн, арай илүү түгээмэл ионы хэлбэр байдаг хэдий ч түүнийг хэрэглэх нь асар хурдан тунгийн хэтрэлтэд хүргэдэг аюултай юм. Протеины хэлбэртэй селен нь гагцхүү хүний биед шаардлагатай хэмжээгээр л шингэж байдаг ажээ.
Маалингын үрийг дотуур хэрэглэхээс гадна гоо сайхны маскны журмаар мөн хэрэглэх боломжтой юм. Маалингад агуулагдаж буй байгалийн гаралтай биологийн идэвхит бодисуудын нөлөөгөөр нүүрний арьсны өнгө зүс мэдэгдэхүйц сайжирч, тосны булчирхайн үйл ажиллагаа хэвийн болдог байна.
Хэрэглэх арга:
– Маалингын бүхэл үр. Каша, талх нарийн боов, омлет, жигнэсэн хоолондоо нэмэж хэрэглээрэй. Маалингын үр нь 218°С хүртэл богино хугацааны халаалтыг өөрийн ашиг тустай чанруудыг алдахгүйгээр тэсвэрлэх чадвартай. Маалингын үр цацсан ямар ч төрлийн талх боовнууд үзэмжтэй бөгөөд амттай харагдах болно. Хайруулын тавган дээр халаасан буюу жигнэсэн маалингын үрээр жин тавих нь өвдөлт, үе мөчний үрэвслийг намдаана.
– Маалингын буталсан үр. Каша, тараг, аарцанд хольж хэрэглэж болно. Шинэхэн тээрэмдсэн маалингын үрийг хэрэглэх нь илүү сайн бөгөөд түүнд агуулагдах лецитин нь нүд болон уураг тархинд нэн шаардлагатай бодис юм. Лецитин нь тогтворгүй бөгөөд 20 минутын дараа исэлдэлтэд ордог байна. Зөгийн балтай хольсон маалингын тээрэмдсэн үрээр маш сайхан амттай десерт хийж болдог.
– Маалингын үрийн нялцгай. Үүнийг 1 литр усанд 1 хоолны халбага маалингын үрийг 5 минутын туршид чанаж гаргаж авдаг. Энэ нь арьсны гоо сайхны (ванн, ороолт хийх, толгойн арьсанд түрхэх зэргээр) маш сайн хэрэгсэл болдог. Маалингын үрийн нялцгай нь бүрхэвч үүсгэх, зөөллөх болон туулгах үйлчилгээтэй байдаг. Түүнийг үе мөч, шээсний замын систем болон ходоод-гэдэсний замын үйл ажиллагаа алдагдсан хүмүүст хэрэглэх боломжтой юм.