Гэрийн нөхцөлд хамрын хар батга суга татах маскыг хэрхэн хийх вэ? Маш амархан.

Батга бол хүний арьсан дээр хар цэг, эсвэл цагаан өнгийн т у у р а л т  хэлбэрээр гарч ирдэг, асуудалтай,  т о с л о г   арьсны байнгын хамтрагчид байдаг.  Ө ө х   т о с н ы   үлдэгдэл,  ү х с э н   арьсны хэсгүүд нь үсний уутанцаруудын амыг бүрхэн батга үүсгэдэг. Батга эмчлэх нь тэвчээр шаарддаг.

Хэрэв танд ийм асуудал тулгарвал гоо сайханч, арьсны эмчтэй холбоо бариарай! Гэхдээ батгатай тэмцэхэд туслах гайхалтай ардын эмчилгээ байдаг. Энгийн өндөг танд үүнд тусална!

Танд дараах зүйлс хэрэгтэй болно:

  • Өндөг 1 ш
  • Цаасан салфетка
  • Нүүр будалтын багс, сойз

Эмчилгээний дараалал:

Нүүрний арьснаас хамгийн их бохирдлыг арилгах,  н ү х   с ү в и й г   нээхийн тулд усанд орсны дараа маск хийх нь хамгийн сайн арга юм . Нүд, уруул, хөмсөг орчмын арьсанд түрхэж болохгүй! Маск нь арьсанд маш нягт шингэдэг тул!

Сойзоор өндөгний цагааныг нүүрний асуудалтай хэсэгт (хамар, дух, батгатай газар) түрхээрэй. Тэгээд дээрээс нь салфетка наана.Маск хатахыг хүлээнэ. Ойролцоогоор (минут 15-20) хүлээсний дараа зөөлөн хуулж авах хэрэгтэй. Үлдэгдэл хэсгийг бүлээн усаар зайлж угаана. Дараа нь нүх агшаагч тоникоор арчих хэрэгтэй. Та мөн устөрөгчийн хэт исэл хэрэглэж болно. Үнэн хэрэгтээ энэ бол бүх зүйл юм. Долоо хоногт нэг удаа ийм процедурыг хийснээр та гайхах болно! Маск нь бүх батга, бохирдлыг арилгах болно.