
Сайхан арчилсан, үзэсгэлэнтэй гар бол эмэгтэйчүүдийн нэрийн хуудас юм!
Тэжээлийн маск: Энэхүү маск нь гарны арьсанд сайн тэжээл өгдөг. Цайны халбага зөгийн балыг өндөгний шартай хольж, гартаа түрхээд, даавуун бээлий эсвэл гялгар уутанд углаад 20 минут байлгасны дараа бүлээн усаар зайлна.
Зөөлрүүлэх маск: Таван хоолны халбага овъёосны гурилыг хоёр халбага хандалсан хар цайтай холино. Гартаа маскнаасаа түрхээд, нэг цагийн турш даавуун бээлий өмсөөрэй. Маскийг шөнийн турш хонуулахад – өглөө нь гар тань хүүхдийнх шиг зөөлөн, булбарай болсон байх болно.
Залуужуулах маск: Оливын т о с , цөцгий гурван халбага нь нарийн үрэгчээр үрсэн алим хоёрыг хооронд нь холино. Үүссэн зуурмагаа гартаа түрхээд 20 минут байлгаад бүлээн усаар зайлна. Үр нөлөө нь шууд гарах болно. Энэхүү маскыг нүүрэндээ хэрэглэж болно.
Тайвшруулах маск: Дөрвөн хальсалсан төмсийг зөөлөртөл нь буцалгаж, нухаад, дөрвөн хоолны халбага сүүтэй холино. Үүссэн нухашдаа гараа оруулж хөргөх хүртэл барина. Энэхүү маск нь жижиг үрчлээг төгс эдгээж, хагарсан арьсыг тайвшруулна.
Цэвэршүүлэх скраб маск: Хоёр хоолны халбагын ургамлын тосыг дөрвөн халбага нунтагласан элсэн чихэртэй холино. Үүссэн зутанг тойрог массажны хөдөлгөөнөөр арьсанд түрхэнэ. Гар тус бүрд гурван минутын турш массаж хийж, үлдэгдлийг бүлээн усаар угаана.