Бамбай булчирхайн өвчтэй эсэхээ шалгах уу? Үүний тулд танд зөвхөн халууны шил хэрэг болно!

Өглөө эрт биеийн  т е м п е р а т у р  хэвийн бус байвал бамбай булчирхайн  ү р э в с э л , түүнчлэн энэ  э р х т э н  хэвийн ажиллахгүй бол олон тооны асуудал, өвчнийг илтгэж байгаа хэрэг юм.

Д о к т о р   Б а р н с  гэгч хүн таныг о р о н д о о  байхдаа хэрэглэж болох гэрийн  т е с т и й г  бүтээжээ. Та хамгийн түгээмэл халууны шилний тусламжтайгаар бамбай булчирхайн үйл ажиллагааг хялбар бөгөөд хурдан олж мэдэх боломжтой!

 Б а р н с ы н   т е с т и й г  хэрхэн хийх вэ:

У н т а х ы н х а а  өмнө халууны шилийг сайтар  с э г с э р ч  бэлтгэх хэрэгтэй. Үүн дээрх температур 35 хэм орчим байх ёстой. Сэрсэн даруйдаа халууны шилээ  с у г а н д а а  хийгээд арван минут байлга. Дараа нь үр дүнг харж, бичнэ үү. Энэ үр дүнг “өглөөний суурь температур” гэж нэрлэдэг. Хэвийн суурь температур нь 36.5 ° C-аас 36.8 ° C хооронд байдаг. Ү р э в с л и й н   процесс, түүнчлэн с а р ы н   т э м д э г, ж и р э м с э н  үед эмэгтэйчүүдэд энэ температур өөр өөр байж болохыг анхаарна уу. Тиймээс та бүрэн эрүүл болсон үедээ л энэ шинжилгээг хийх хэрэгтэй.

Үр дүнгийн тайлбар:

Хэрэв таны суурь температур 36.5 ° C-аас 36.8 ° C хооронд байвал бамбай булчирхай хэвийн ажиллаж байна гэсэн үг.
Хэрэв өглөөний температур 36.5 хэмээс доош байвал энэ нь бамбай булчирхайн үйл ажиллагаа буурсан ( г и п о т и р е о д и з м ) байгааг илтгэнэ. Энэ тохиолдолд та бусад шинж тэмдгүүдэд анхаарлаа хандуулах хэрэгтэй. Үүнд: сэтгэл  г у т р а л, эрч хүч дутагдах, а р х а г   я д а р г а а, байнга ханиад хүрэх, толгой байнга өвдөх, ой санамж, төвлөрөл муудах, үс унах зэрэг болно.

Хэрэв суурь температур 36.8 хэмээс дээш байвал энэ нь бамбай булчирхайн үйл ажиллагаа түргэссэн ( г и п е р т и р е о и д и з м ) эсвэл биед ямар нэгэн  ү р э в с э л т  үйл явц явагдаж байна гэсэн үг юм.
Хамгийн зөв үр дүнд хүрэхийн тулд энэ туршилтыг гурван өдөр дараалан хийхийг зөвлөж байна. Хэрэв энэ хугацаанд таны суурь температур хэвийн хэмжээнээс дээш эсвэл доогуур байвал эмчид хандахаа мартуузай.

Бамбай булчирхайн хэвийн үйл ажиллагааг хангахын тулд элэгний байдлыг анхаарч,  с т р е с с э э с  зайлсхийх, бие махбодид хангалттай  с е л е н , А  в и т а м и н,  к о р т и з о л ,  м а г н и , В  ви т а м и н  байгаа эсэхийг шалгахаа бүү мартаарай.