Би үнэтэй шампунь авдаггүй харин зүгээр л дрожжоор үсээ арчилчихдаг. Энэ нь илүү эрүүл, үр дүнтэй, хямд арга юм!

Ердийн та бидний мантуу талх исгэхдээ ашигладаг дрожж нь эрдэс, витаминаар баялаг бөгөөд үүний ачаар бидний үсэнд маш их ая тус хүргэдэг. Ийм маск нь хуурай болон тослог үсэнд тохиромжтой.  Хэрэв та эмчилгээний явцыг дагаж мөрдвөл богино хугацаанд үс нь шууд утгаараа эрүүлжих болно. Энэ нийтлэлд бид хамгийн үр дүнтэй дрожжны маскын жорыг тантай хуваалцах болно.

Дрожжны үсний маск:

1 хоолны халбага ус
1 хоолны халбага дрожж
1 хоолны халбага сахар
1 хоолны халбага зөгийн бал
2 амны халбага гич

Хэрэглэх:

Дрожжыг бүлээн усаар шингэлж, исгэх процессыг хурдасгахын тулд элсэн чихэр нэмнэ. Исгэж дуусмагц зөгийн бал, гичний нунтагийг холино. Толгойн арьс, үсэндээ маск түрхээрэй. Дараа нь гялгар малгай өмсөж. Нэг цагийн дараа хольцыг угааж, энгийн шампунь хэрэглээрэй. Таны үс хоёр дахин том болсон мэт сэтгэгдэл төрүүлэх болно!

Чинжүүний хандмал нэмсэн маск:

30 гр хуурай дрожж
2 хоолны халбага чинжүүний хандмал
1 хоолны халбага ус

Хэрэглэх:

Дрожжыг усанд уусгаж, дараа нь чинжүүний хандмал нэмнэ. Маскийг хуйх, үсний үндэс дээр түрхэж, гялгар малгай өмсөж, толгойгоо алчуураар боож өгнө. Маскийг 20 минутаас илүүгүй хугацаанд хадгалах ёстой, эс тэгвээс та арьсыг цочроох эрсдэлтэй. 20 минутын дараа хольцыг зөөлөн шампунаар угаана. Үсэндээ цаг гаргаарай, энэ нь маш амархан! Хэрэв та эдгээр гайхалтай үсний маскуудыг долоо хоногт ядаж нэг удаа түрхвэл тун удахгүй та гайхалтай үсний засалт хийх боломжтой болно! Маш энгийн бөгөөд маш үр дүнтэй! Эдгээр гайхалтай жоруудыг найзуудтайгаа хуваалцаарай.