Үрчлээний эсрэг хамгийн хялбар супер өргөст хэмхний маск?

Энэ маск төгс ийм ашигтай гүн гүнзгий, тэжээллэг нөлөө нь, өргөст хэмх болон найрлаганд нь орсон бусад орцнуудын гайхалтай нөлөөллөөс болдог. Арьсандаа тэжээл өгдөг энэ жорын дагуу маск тавихдаа арьсаа гуужуулсны дараа хийх нь зүйтэй юм. Өөрийнхөө гараар үрчлээний эсрэг эрчимтэй өргөст хэмхний маск бэлтгэхэд маш хялбар байдаг.

Найрлага:

  1. Хальсалсан шинэ өргөст хэмх
  2. 1 яншуйн мөчир  (зөвхөн навчнууд нь)
  3. 1 цайны халбага хүүхдийн будаа буюу каш‚
  4. 1 цайны халбага зөгийн бал
  5. 1 цайны халбага  т о с о н  Е витамин,
  6. 1 халбага амтат бүйлсний  т о с юм уу ( эсвэл оливын  т о с,  т о с л о г  арьсанд – усан үзмийн  ү р и й н   т о с …).

Өргөст хэмх, яншуйг хэрчиж, маскын бусад бүх найрлагатай хамт холигчинд холино. Нүүрэндээ зузаан түрхээд (хүзүү, мөр, ) 15-25 минут  дараа цаасан алчуураар үлдэгдлийг арилгаж, нүүрээ угааж, шаардлагатай бол цайвар крем эсвэл гелиэр арьсыг чийгшүүлнэ. Үрчлээг арилгах өргөст хэмхний маск: гурваас дөрөв хоногийн дотор 2-3 сар.

Үүнээс гадна үрчлээ багасгах дараах гайхалтай аргуудыг мөрдөөд үзээрэй:

Үргэлж дээшээ харж унтаарай. Үрчлээ нь арьсны өнгөн давхаргад үүсдэг. Та хажуугаараа харж унтвал хацар болон эрүүгээр үрчлээ үүснэ харин доошоо харж унтвал духаар үрчлээ үүсдэг байна. Иймээс дээш харж унтсанаар шинээр үчлээ үүсэхээс сэргийлэх болно.

Салмон загас ид: Салмон загас нь уураг, омега 3  ө ө х н и й   х ү ч л и й н  эх үүсвэр юм. Энэ нь арьсанд тэжээл өгөхөөс гадна залуужуулах, үрчлээг багасгаж, арьсыг гайхалтай сайхан харагдуулахад тусална.

Нүдээ бүү онийлго-нарны болон нүдний шил хэрэглэ: Нүдээ онийлгосноор нүүрний булчин байнга чангарч арьсны доод давхаргад гүн ховил үүсдэг. Улмаар энэ нь үрчлээ болдог байна. Хэрвээ таны хараа муу бол нүдний эргэн тойронд үрчлээ үүсэхээс сэргийлэх зорилгоор ном уншихдаа болон гадуур явахдаа шил зүүж хэвшээрэй.

Нүүрээ цэвэр усаар угаагаарай: Крантны ус нь арьсны чийгшлийг алдагдуулдаг ба нүүрний өөрийнх нь  т о с л о г  байдал нь үрчлээний эсрэг үйлчилгээтэй. Иймээс нүүрээ цэвэр усаар угааж хэвшээрэй. Мөн чийгшүүлэгч агуулаагүй саван хэрэглэхийн оронд гель болон нүүрний цэвэрлэгч крем хэрэглээрэй.

Витамин С агуулсан гоо сайханы бүтээгдэхүүн хэрэглэх: Хацрын улааныг багасгахын сацуу хар толбыг арилгаж арьсыг гөлгөр өө сэвгүй болгодог байна. Витамин С агуулсан крем нь коллагены нийлэгжлийг нэмэгдүүлж, нарны хэт улаан болон хэт ягаан туяанаас хамгаалдаг. Та өөрийн арьсанд тохирох витамин С агуулсан гоо сайхны бүтээгдэхүүн сонгоорой. Энэ нь үрчлээний эсрэг авах хамгийн үр дүнтэй арга юм.