
Сүүлийн жилүүдэд бидний амьдралын буруу хэмнэл, өөрийгөө хайрлалгүй хийсэн буруу үйлдлүүд, буруу хооллолт зэрэг нь хараа муудах хамгийн том шалтгаан болдог. Гудамжаар зөрөн өнгөрөх хүмүүсийн талаас илүү хувь нь харааны шил зүүсэн харагддаг. Энэ нь тэр хэрээр хараа муутай хүмүүс манай улсад олон байгааг илэрхийлж байгаа юм. Ер нь дэлхий нийтээр энэ асуудал нь тулгамдаж байгаа нэг асуудал болсоор байна. Тэгвэл Оросын нэрт нүдний эмч хүмүүсийг энэхүү асуудлаас салгахын тулд олон жилийг зарцуулж, судалгаа хийсний эцэст нь хайж байсан аргаа олсон байна. Түүний аргаар олон хүмүүс хараагаа сайжруулж, нүдний шилнээсээ салж чаджээ. Одоо энэхүү байгалийн гаралтай аргыг та бүхэнд зааж өгье. Энэхүү жорыг бэлдэхийн тулд танд дараах зүйлс хэрэгтэй болно. Найрлага:
- Зөгийн бал – 300 мл
- Зуун настын шүүс – 100 гр
- Хушга – 500 гр
- Нимбэг – 4 ширхэг
Бэлтгэх арга: Зуун настын навчаа зүсч, шүүсийг нь гаргаж авна. Хушгаа хальсалж, хэрчих юм уу нухаж жижиглэнэ. Нимбэгний шүүсийг нь шахаж аваарай. Одоо ингээд бүх орцоо хольж бэлтгээрэй.
Хэрэглэх арга: Өдөрт 3 удаа хоолноос 30 минутын өмнө нэг халбагыг идэж байгаарай. Энэ аргаар тууштай байх юм бол тодорхой үр дүнд хүрч байгааг та анзаарах болно. Анхааруулга: Үүнийг хэрэглэж болохгүй хүмүүс: Гурван сараас дээш сартай жирэмсэн эмэгтэй. Зүрх судасны өвчтэй хүмүүс. Сүрьеэ өвчтэй хүмүүс хэрэглэж болохгүйг анхаарна уу? Танд эрүүл энх аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Амжилт хүсье.
