Та гадилыг зөвхөн иддэг гэж бодож байвал маш том эндүүрч байна. Дараах байдлаар олон зүйлд гадилыг ашиглаж болно!

Гутал өнгөлөх: Гадилны хальсыг гутал өнгөлөхөд ашиглаж болдог. Гутлыг эхлээд гадилны хальсаар үрж, дараа нь цэвэрхэн даавуугаар арчаарай.

Шүд цайруулах: Гадил шүд цайруулахад тусална. Та гадилаар шүдээ үрэх хэрэгтэй. Гадил найрлагадаа магни, кали болон мангани агуулдаг.

Нүүрний маск хийх: Гадилыг нүүрний маск хийж, арьсыг илүү зөөлөн бас тунгалаг болгоход ашиглах боломжтой. Гадилыг өтгөн зуурмаг болтол нь нунтаглаж, нүүрэндээ түрхэнэ. 15-20 минут байлгаад хүйтэн усаар зайлна.

Гэрийн ургамал цэвэрлэх: Гадилны хальсаар ургамлын навчин дээрх тоос шороог цэвэрлэхэд тохиромжтой. Ингэснээр навчин дээрх бохирдлыг арилгаж, гэрэлтсэн мэт болгоно.

Нүүрний арьс гуужуулагч хийх: Гадилыг багахан хэмжээний сахартай хольж, өтгөн зуурмаг болгоно. Үүнийг нүүрэндээ түрхээд арьсаа гуужуулаарай.

Хөлөө арчлах: 2 ширхэг түүхий гадилны тусламжтай хагарсан өсгийг хэвийн болгож болно. Түүхий гадилыг өтгөн зуурмаг болгож, үүнийгээ өсгийндөө түрхээд хэдэн минутын турш хаттал нь хүлээнэ. Сүүлд нь усаар зайлна.

Ургамлын ширхээс ангижрах: Хатаасан гадилны хальсыг ургамлын саванд хийж тавьбал, ургамлын ширхээс ангижрах бүрэн боломжтой.

Батга эмчлэх: Гадилны хальсаар нүүрнийхээ арьсыг зөөлөн үрээрэй. Нүүрэн дээр гарсан батга арилах болно.

Стрессээс ангижрах: Гадилтай цэвэршүүлсэн ус ууснаар та стрессээс ангижрах боломжтой юм.

Үү эмчлэх: Та гадилны хальсаар 1-2 долоо хоногийн хугацаанд бие дээр гарсан үүг эмчилж чадна.

Загатнахыг зогсоох: Гадилны хальс тууралт, шавж хатгасны дараах зовиурыг тэр дор нь ул мөргүй алга болгоно.

Хөхрөлтийг арилгах: Гадилны хальсаар хөхөрсөн хэсгийн арьсыг арчвал, хөхрөлт тэр даруйдаа алга болно.

Бордоо болгох: Гадилны хальс хөрсөнд илүү их тэжээл өгдөг. Тиймээс гадилны хальсыг бордоо болгон ашиглавал, ургамал илүү сайн ургана.

Иллэг хийх: Гадилны хальсаар балчир насны хүүхдэд иллэг хийж өгвөл, бөх гэгч нь унтаж амрах болно.