Таны бөөр эрүүл бус байгааг илчлэх 7 шинж тэмдэг

Бөөр нь хүний бие махбодийн хамгийн чухал эрхтэн – цус шүүж, биеэс хорт бодис гадагшлуулах үүргийг гүйцэтгэдэг. Хэлбэр нь яг л шош шиг. Цусны даралт, эрдэс бодисын тэнцвэрт байдлыг хангах үүрэгтэй. Бөөр нь эритропоэтинийн тусламжтайгаар цусны улаан эс нөхөн төлжихөд оролцдог.

Бөөр нь маш их нефроноор хангагдсан. Энэ нь суваг, хавхлагаас бүрдсэн нэг ёсны шүүлтүүр гэж хэлж болно. Өдөрт ойролцоогоор 200 литр цус энэ шүүлтүүрээр дамжихаас гадна 2 литр орчим шээс ялгаруулна. Хүний бөөр давсагтай холбоотой – үүнийг түүдгэнцэр гэнэ. Уг эрхтэн шээсийг хуримтлуулж гадагшлуулдаг байна.

Хэрвээ ямар нэгэн байдлаар бөөр өвчилбөл биеэс хорт бодис, илүүдэл шингэн гадагшлахаа болино. Бөөрний эсийг гэмтээх маш олон хүчин зүйлс бий. Түгээмэл хүчин зүйлээс дурдвал: өндөр цусны даралтыг зохицуулахгүй байх, чихрийн шижин, бөөрний цусан хангамж дутагдах, зарим нэг эмийн хэт их хэрэглээ (ибупрофен, напроксен, ацетаминофен) эсвэл аутоммун төрлийн өвчлөл.

Бөөрний өвчлөл нь удаан хугацааны турш явагддаг хэдий ч зарим нэг гэнэтийн огцом өвчлөлүүд бий.

Зарим нэг хүмүүс өөрсдийгөө бөөрний архаг өвчтэй яваагаа ч мэддэггүй. Энэ нь өвчин ямар нэгэн шинж тэмдгээр илрэхгүй байгаатай холбоотой юм (бөөрний эс маш их хэмжээгээр гэмтсэнээс болно).

Мэргэжилтнүүд бөөрөө шалгуулж дараах шинж тэмдэг илэрч байгаа эсэхийг анхаарахыг зөвлөж байна:

1. Тогтмол шээх шаардлага гарах – хэрвээ ойрхон шээх хүсэл төрөх, ялангуяа шөнийн цагаар босож шээгээд байвал бөөрний асуудалтай байгааг илтгэнэ.

2. Маш ихээр ядрах – хүнд ажлын дараа эсвэл эрч хүчтэй бэлтгэл сургуулилт хийсний дараа ядрах нь хэвийн үзэгдэл. Харин шалтгаангүйгээр ядраад байвал бөөрний өвчлөлтэй холбоотой байж болно. Цусанд хорт бодис хуримтлагдсан эсвэл эрч хүч шавхагдсаны улмаас ядраад байхыг үгүйсгэхгүй.

Бөөрний өвчлөл нь цусны улаан бөөмийг ялгаруулалтыг бууруулахад хүргэдэг, үүнээс болж цус багадалт үүснэ. Ядраад байгаагийн шалтгааныг тогтоож чадаагүй бол цусны шинжилгээ өгөхийг зөвлөж байна.

3. Цустай шээх – бөөр нь цус, хорт бодисыг шүүдэг. Хэрвээ үүргээ гүйцэтгэж чадахгүй байгаа бол цустай шээс гардаг ажээ.

4. Хавагнах – биед шингэн хуримтлагдах нь бөөрний дутагдалтай холбоотой. Өглөө хавагнасан хөл, бүлцийсэн нүдтэй босов уу – бөөр өвчилсний шинж.

5. Хөөстэй шээх – бөөр гэмтсэн бол уургаа авч үлдэж чадахгүй. Ингээд л уургаа шээсээр гадагшлуулж эхэлнэ.

6. Цусны өндөр даралт – цусны даралтыг тэнцвэржүүлэхэд бөөр маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Хэрвээ бөөрний өвчлөлтэй бол цусны даралт нэмэгддэг байна.

7. Нойрны асуудал – хорт бодис судаснаас, бие махбодиос гадагшлахгүй байгаа тохиолдолд нойрны дэглэм алдагдах, хурхирах шинж тэмдэг илэрнэ.