Энэ бол үрчлээний эсрэг хамгийн шилдэг жор! Таны духны үрчлээсийг хэдхэн минутын дотор арилгаж арьсыг тань чийглэнэ

Энгийн талханд түрхдэг сүүнээс гаргаж авсан цөцгийн тосоор хийсэн нүүрний маск нь таныг арьсыг илүү залуу, уян хатан болгоно. Хэрвээ арьс тань хуурай, тэжээл дутсанаас болж үрчлээтэй болсон зэрэг асуудлууд тулгарч байгаа бол дээрх цөцгийн тосоор хийсэн маскыг тавиад үзээрэй.

Нүүрэнд тавих цөцгийн тосны маск

Цөцгийн тос болон хүүхдийн будааны холимог нь гайхамшиг бүтээх ба ид шид нь крахмал, ургамлын уураг, эд эс, бөгөөд эдгээр нь арьсанд хамгийн их хэрэгтэй зүйлүүд билээ. Ганцхан удаа энэ маскыг тавиад ямар гайхалтай үр дүнд хүрэхийг харж болно. Гэхдээ бүтэн цогцоор буюу долоо хоногийн турш залхуурахгүйгээр ингэж тавих нь илүү үр дүнтэй билээ.

Орц:

  • 1 цайны халбага цөцгийн тос
  • 0,5 цайны халбага хүүхдийн будаа

Хэрэглэх арга:

1. Шинэ, чанартай тос хэрэглэх нь чухал бөгөөд тослог нь 80%-иас доошгүй байна. Тосоо хайлуулаад хүүхдийн будаатай холино.

2. Цэвэрлэсэн нүүрний арьсан дээр маскаа 15 минутын турш байлгах ба маш хурдан хийхгүй бол хүүхдийн будаа чийг хурдан шингээж дорхноо хөөнө.

3. Маскаа эхлээд халуун, дараа нь хүйтэн усаар угааж цэвэрлэнэ.

Ийм маск тавьсны дараа арьс маш зөөлөн, гялалзсан, элдэв өөгүй болох ба дараа нь ямар ч тос, крем түрхэх шаардлагагүй.

Цөцгийн тос нь ретинол хэмээх арьсанд маш хэрэгтэй бодис агуулах ба энэ нь арьсыг залуужуулж, өнгийг нь жигдэлж, тааламжтай төрхтэй болгоно. Мөн рибофлавин хэмээх бодис байх ба арьсны эд эсэд гүн нэвтэрч залуужуулах процессыг идэвхжүүлдэг.

Цөцгийн тосонд мөн фолийн хүчил бий. Фолийн хүчил татаж, хатсан арьсыг зөөллөнө. Сүүн хүчлээр баялаг энэ тосонд кальци их байдаг учир арьс ихээхэн өөрчлөгдөж, арьсны овон товон тэгширч, жижиг өө сэвийг арилгана.

Гэрийн нөхцөлд цөцгийн тосон маск тавьсны үр дүнг үнэтэй гоо сайхны газрын үрчлээ арилгах, гоо сайхны тарилга зэрэг үнэтэй үйлчилгээтэй харьцуулж болох ба олон зүйлээр үл дутах билээ.

Цөцгийн тосыг нүдний эргэн тойрон тавихдаа аль болохгүй байгаа газраа нимгэхэн түрхээд хэрхэн өөрчлөгдөхийг нь удахгүй мэдрэх болно. Иймэрхүү байдлаар цөцгийн тосны ач тусыг хэрэглэж, мэдэрсэн эмэгтэйчүүд гоо сайхны өөр бусад арга хэрэгслийг тоохоо больдог ба энэ тос нь ямар нэг жижиг үрчлээг юу ч  үлдэлгүй бүгдийг арилна.

Цөцгийн тосоор хөлийн тавхайн арьсны хагарал, хатуурлыг арилгаж өнгөлөг, зөөлөн болгодог. Унтахын өмнө тосоо түрхээд хөвөн даавуун оймс өмсөөд унтана. Хэд хэдэн удаа ингэсний дараа та үр дүнг нь гайхах биз ээ.