Хүүхдийн өтгөн хаталт

Хүүхэд бүр нэмэлт хоолонд орохтойгоо зэрэгцээд өтгөн нь хатдаг. Энэ нь хоол боловсруулах эрхтэн, ходоод хөгжиж буйн нэг илрэл тул тийм ч их санаа зовох зүйлгүй. Хүүхдийн маань ходоод шинэ хоолондоо дасан зохицож байна л гэсэн үг.

[wpna_ad placement_id=”418342949336934_418342972670265″]

Мөн 2,3 сартайгаасаа өтгөнөө хураадаг. Тиймээс өтгөн хаталт, өтгөн хураалт хоёрыг бас ялгадаг байх хэрэгтэй. Өтгөн хаталт нь ихэвчлэн нэмэлт хоол, бор хоолонд орж эхлэх үеэр тохиох бөгөөд өтгөнөө гурваас дээш хоног хураахыг хэлнэ.

Зарим хүүхдүүд 4,5 хоногийн дараа өөрөө хүндэрдэг ч зарим хүүхдүүдэд ээжийнх нь тусламж, түлхэц хэрэг болдог. Манай хүүхдийн хувьд үе үе өтгөн нь хатдаг. Ер нь л хүндрэхгүй 3–4 хоног болвол би зурган дээрх алимтай хар чавганы нухаш, шүүсийг хийж өгдөг. Энэ жор маш энгийн, 100% байгалийн гаралтай органик, хамгийн эрүүл өтгөн гадагшлуулах арга.

[wpna_ad placement_id=”418342949336934_418342972670265″]

Орц: 1ш алим 🍎, 4–5ш хар чавга

Хийх арга:- Алимаа хальсаж, үрнээс нь салгана.- Алим, хар чавгаа усанд хийж буцалгана- Жимсээ шүүснээс нь тусгаарлаж шүүнэ.- Шүүсэн шүүсээ дангаар нь уулгаж болно- Жимсээ миксердэж нухаш болгоно

Ингээд л шүүс, нухаш 2 маань бэлэн болж байгаа юм. Манай хүүхдийн хувьд энэ жор нь 3 порц болдог. Тиймээс нэг порцыг нь шууд өгөөд 2 порцыг нь саванд хийгээд хөлдөөдөг. Шаардлагатай бол маргааш нь өгнө. Гэхдээ нэг порцны дараа оройдоо ер нь хүндэрчихдэг дээ.

[wpna_ad placement_id=”418342949336934_418342972670265″]

Анхаарах зүйл- Шүүсэндээ ямар ч САХАР ХИЙХГҮЙ. Нэмэлт амт оруулах ямар ч шаардлагагүй. Хэрвээ хүүхэд чинь амтанд нь дургүй байх шиг байвал алимныхаа сортыг өөрчлөөд арай чихэрлэг алим хэрэглээд үзээрэй.

Мөн энэ алимны нухашыг жирэмсэн хүн, төрсний дараа шинэ ээжүүд өтгөн хаталтаас сэргийлэх үүднээс өдөр тутамдаа хэрэглэж болно. Эслэг ихтэй хүнс нэмэлтээр хэрэглэж байна гэсэн үг.

[wpna_ad placement_id=”418342949336934_418342972670265″]

уухад бэлэн шүүс болон хөлдөөхөд бэлэн нухаш ингэж харагдана

1 ш алим, 4 ш хар чавга.

чанахын өмнө хальсалсан алим болон хар чавга

10 минут буцалгахад шүүс нь хүрэнтээд алим нь зөөлөрсөн байна.