Төсөөлшгүй их МӨНГӨ дуудмаар байвал гэрийнхээ эдгээр зүгт ТӨМС тавиарай

Нэг ширхэг төмс бэлдээд гэрийнхээ зүүн өмнө зүг, эсвэл баруун хойд зүг хоёрын аль нэгэн дээр зун цаг иртэл буюу 5 сар хүртэл байлгаарай. Хуучирч мyyдаад ялзараад байвал сольж болно. Энэ жил санхүү эдийн засагт, айл гэрийн эрэгтэй хүмүүст тийм ч сайн жилүүд байхгүй.

[wpna_ad placement_id=”418342949336934_418342972670265″]

Жаахан ширүүндүү байна. Иймд төмсөөр тaхил өргөж гэрийнхээ зүүн өмнө, баруун хойд зүгт байрлуулна. Нээрээ төмс Зоригоо гэж нөхрөөс болж төмсний нэр хүнд aймар унасан байна шүү.

[wpna_ad placement_id=”418342949336934_418342972670265″]

Төмсөөр тaхил өргөж муу зүгтээ байлгах ёс чинь аль тэр 11-12 зуунаас эхтэй юм шүү дээ. Ямар ч төмс болох уу гэж үү? Болно. Чихэрлэг төмс ч гэсэн үү? Болноо. Хятад төмс ч гэсэн үү тиймээ тийм болно. Тавган дээр ил байрлуулаарай. Харин төмөр, шаазан ямарч тавган дээр тавьж болно. Шороог нь угааж болноо болно. Арилгаад харин xэрэггүй байх. 5 сарын 25 хүртэл байлгаад хаяаарай. Мyy эрчүүдийгээ хэдэн төгрөгөө тэгээд төмсөөр л эцсийн эцэст хамгаалж байна шд.

[wpna_ad placement_id=”418342949336934_418342972670265″]

Мөн төмсний ач тус

1. Хоол боловсруулалтыг сайжруулна. Хялбар шингэх нүүрс-ус агуулсан тул хүнд хоол шингээж чаддаггүй ахмад настан, хүүхэд мөн уураглаг хүнс идэхийг хориглосон өвчтөн хэрэглэхэд тохиромжтой байдаг. Түүнчлэн эслэг их агуулдаг тул ходоодны шүүс ялгаралт, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг дэмжиж өтгөн хаталтаас шалтгаалан бий болдог бүдүүн гэдэсний хавдараас ч урьдчилан сэргийлэх ач холбогдолтой.

[wpna_ad placement_id=”418342949336934_418342972670265″]

2. Арьс арчилгаа. Арьсны гоо сайханд тустай С болон В бүлгийн витаминууд, түүнчлэн кали, магни, фосфор, цайр гэх мэт эрдэс бодисуудыг агуулдаг бөгөөд төмсийг үрээд зөгийн балтай хольж маск тавихад нүүрэн дээрхи батга, сэвх толбо арилдаг арилдаг байна. Нухсан төмс болон төмсний ус нь тохой болон гарын арьсыг маш сайн цэвэрлэж зөөлрүүлдэг ажээ.

3. Чийг бамаас сэргийлнэ. Витамин С дутлаас болж үүсдэг завьж хагарах, буйл хавдах цус гарах гэх мэт шинж тэмдэгүүд нь танд чийг бам өвчин туссаныг илтгэнэ. Энэхүү өвчнөөс урьдчилан сэргийлэх, эдгээхийн тулд С витамин агуулдаг хүнс хэрэглэх шаардлагатай байдаг. Үүнийг хангахад тохирох хамгийн хямд эх үүсвэр бол төмс юм.

[wpna_ad placement_id=”418342949336934_418342972670265″]

4. Үрэвсэлт өвчний үед. Зөөлөн, шингэц сайтай тул биед түргэн шингэж, витамин C, кали, витамин B6 зэрэгийн агууламж нь үрэвслийг дарахад нөлөөлдөг. Жишээ нь амны шархлаатай хүмүүсийн эдгэрэлтэнд маш сайн нөлөөлдөг хүнс юм. Үе мөчний үрэвслийг чанасан төмсөнд агуулагдах эрдэс болох кальци, магни нь багасгах нөлөөтэй байдаг байна.

5. Хавдраас урьдчилан сэргийлнэ. Улаан болон хүрэн өнгийн төмснүүд нь флавнойд антиохидант /ургамлын будагч бодис/, витамин А агуулсан байдаг нь олон төрлийн хавдраас урьчилан сэргийлэх ач холбогдолтой байдаг байна. Түүнчлэн витамин А, С өндөр агууламж нь хоёулаа хорт хавдрын аюулаас таны биеийг хамгаалж чадах антиоксидант чанартай билээ.

6. Цусний даралт ихсэлт. Төмсөнд агуулагдах кали нь судасний ханыг тэлэх нөлөөтэй, эслэг нь цусан дахь хлостериныг бууруулах нөлөөтэй тул цусний даралт ихсэлтийг эмчлэхэд эерэг нөлөө үзүүлдэг. Гэхдээ нүүрс усны агууламж өндөртэй тул чихрийн шижин өвчтэй хүмүүс болгоомжтой хэрэглэх шаардлагатай байдаг.

[wpna_ad placement_id=”418342949336934_418342972670265″]

7. Тархины үйл ажиллагаанд сайн. Тархины хэвийн үйл ажиллагаанд цусан дахь глюкозын түвшин, хүчилтөрөгчийн хангамж, омега-3, В бүлгийн витаминууд, зарим гормон, амин хүчил, төрөл бүрийн тосны хүчлүүд гээд л маш олон шим тэжээлийн эх үүсвэр шаардлагатай байдаг. Төмс дээр дурдсан бараг бүх шаардлагад нийцэж чаддаг тул тархинд хэрэгцээтэй хүнсний нэг болдог. Жишээлбэл цусан дахь глюкозын түвшингээ хангалттай түвшинд байлгах нь ядаргаанаас сэргийлж, суралцах болон өндөр гүйцэтгэлтэй ажиллахад хамгийн их нөлөөлдөг.

8. Зүрхний өвчлөлөөс сэргийлэх. Витамин, эрдэс, эслэг болон каротинойдын агууламж нь зүрхний өвчлөлөөс сэргийлэхэд ач холбогдолтой.

[wpna_ad placement_id=”418342949336934_418342972670265″]

9. Бөөр өвчлөл. Эрдэс, давс ихээр агуулсан ус ууж хэрэглэх, давс ихтэй хоол тогтмол идэх нь бөөр чулуужих эрсдэлийг дагуулж байдаг. Цардуул нь бие дэх илүүдэл давс, тэр дотроо хлорт натрийг идэвхтэй гадагшлуулах үйлчилгээтэй, мөн биед хуримтлагдсан бусад хортой бодисыг ч өөртөө шингээж гадагшлуулдаг тул урьдчилан сэргийлэх ач холбогдолтой байдаг. Түүнчлэн бөөрний өвчтэй хүмүүст уураглаг хоол хүнс хэрэглэхийг хязгаарладаг тул уураг бага агуулсан төмсийг хэрэглэхийг зөвлөдөг.