
Хоолгүйгээр хүн 30-40 хоног, усгүйгээр 7-9, нойргүйгээр 3-4 хоног амьдардаг гэлцдэг. Харин амьсгалахгүйгээр хэр удаан амьд байх бол? Зарим далайн гүний шумбагчид 18-20 хүртэл минут амьсгалаа түгжиж сурсан байдаг. Тэдний гол арга нь тархиа дасгалжуулах байдаг. Дасгалжуулах гэхээсээ илүү хуурах гэвэл үнэнд дөхнө. Тархинд ирсэн хүчилтөрөгч дутагдаж байна гэсэн дохиог энэ бол хуурамч дохио, хүчилтөрөгч хангалттай бий гэж өөртөө буюу тархинд итгүүлэх аргаар биеийн хүчилтөрөгчийн хэрэглээг
[wpna_ad placement_id=”418342949336934_418342972670265″]

хязгаарладаг байна. Харамсалтай нь үүндээ хэт итгээд нас барсан тохиолдол цөөнгүй. Агаар бол хоосон гэж хэлэх нь бий. Харин ч эсрэгээрээ агаар бол хамгийн их “шимтэй”, хамгийн цэвэр энерги буюу прана (чи) агуулсан байдаг. Тийм ч учраас тэр энерги дутагдмагц л тийм амархан энэ төрлөөс ангижран оддог юм даа, бид. Эрдэмтдийн дүгнэлтээс үзэхэд насанд хүрсэн 10 хүний 9 нь буруу амьсгалдаг гэнэ. Хүүхэд яаж амьсгалж буйг анзаарч нэг хараарай. Тэд гэдэсний амьсгал хийдэг. Өөрөөр хэлбэл өрцний амьсгал.
[wpna_ad placement_id=”418342949336934_418342972670265″]
Хэвлийн хөндийд дархлааны системийн дийлэнх, халаалтын систем (бүдүүн гэдэс буюу олгой), бүдүүн энергийг нарийн болгон хувиргах систем, “бохирын шугам” зэрэг олон чухал эрхтэн систем оршдог. Тэдгээр маань бүгд л тодорхой хөдөлгөөн, даралт зэргийг шаардаж байдаг. Тэр шаардлагыг нь гэдэсний амьсгал хангаж байдаг. Тийм ч учраас бага насны хүүхдүүд сэргэлэн цовоо, хэзээ ч дуусахааргүй энергитэй байдаг нь тэр. Насанд хүрэгчдийн хувьд шал өөр байдал ажиглагдана. Нас ахихын хэрээр хөдөлгөөн багасна.
[wpna_ad placement_id=”418342949336934_418342972670265″]

Амьсгалах үед мөр, цээжний дээд хэсэг голдуу өргөгддөг. Жин ихтэй хүмүүс голдуу ингэж амьсгалдаг. Цээжний хэнхэрцэг өргөсөн тэлж амьсгалдаг. Энэ нь уушиг хангалттай гүйцэд ажиллахгүй байна гэсэн үг, ялангуяа доод хэсэг нь. Уушгинд ажиллагаагүй үхмэл хэсэг үүсэж тэнд нь элдэв нян бактери үрждэг. Нас ахих тусам үхмэл эд улам ихсэж тэр хэмжээгээр элдэв өвчлөл улам нэмэгддэг. Уушигны ажиллагаа муудах тусам бие хүчилтөрөгчийн
[wpna_ad placement_id=”418342949336934_418342972670265″]
өлсгөлөнд орж байдаг. Хүчилтөрөгч дутагдах нь биеийн эсэргүүцэл хэвийн байх суурь нөхцөл байхгүй болно гэсэн үг. За ингээд л олон асуудлууд ээлж дараалан урган гарна. Зөв амьсгалах нь урт удаан эрүүл амьдрахын үндэс гэдгийг бүгд л мэднэ. Даанч тэр болгон ухамсартайгаар зөв амьсгалыг дадуулан, зорилготойгоор биеэ чийрэгжүүлж байгаа нь бага байна.
[wpna_ad placement_id=”418342949336934_418342972670265″]
Дээр нь манай Улаанбаатар хотын утаа…хэлэх ч үг алга. Зөв амьсгалж сурсанаар хүн хөгшрөх процессыг удаашруулж чаддаг. Урт наслагчдын гол нууц нь “цэвэршүүлэгч гүн амьсгал”-д байдаг. Гүн бас цөөн амьсгал. Энэ бол тэдний гол зарчим. Тарган хүмүүс голдуу ойр ойрхон гүехэн амьсгалдаг. Энэ нь амьсгалын тоо буюу насныхаа тоог түргэн үрж дуусгаж байна гэсэн үг юм байна. Бас зөв амьсгал нь турахад их нөлөөтэй. Олон хүн турах
[wpna_ad placement_id=”418342949336934_418342972670265″]
гэж янз бүрийн ядаргаатай бас тэвчээр шаардсан хоолны дэглэм энэ тэрээр, зарим нь элдэв химийн эм бэлдмэлээр турахыг оролддог. Эхний хэсэг хүмүүс дэглэмээ орхимогц буцаад л “дэлбэрдэг”. Харин эмээр турагчид нь элэг бөөр ходоод нь эргэлт буцалтгүйгээр гэмтдэг. Дээрх эрсдэлээс зайлсхийе гэвэл ердөө л өдрийн туршид хэдэн удаа амьсгалаа аваад түгжиж байх хэрэгтэй. Ингэхдээ өдөрт хэдэн удаа 30 секунд амьсгалаа түгжинэ. Үүний ачаар сард 2-4 кг хаях боломжтой. Дан ганц уушигаараа амьсгалах нь хангалттай биш. Арьс бас амьсгалдаг. Тэгэхээр арьсаа цэвэр байлгаж бас гэртээ нүцгэн “гүйж” байх учиртай. Улаанбаатард цонхоо онгойлгож агаар оруулж байх хэрэгтэй гэдэг зөвлөгөө моодноос гарсан гэхүү, хүчинтэй бус болоод удаж байна Амьдралын жирийн ажиглалтын тухай ярья.
[wpna_ad placement_id=”418342949336934_418342972670265″]

Жишээ нь, уурлах үед хүн бачимдаж богинохон, ойр ойр амьсгалдаг. Тэгэхээр уур ихтэй хүн удаан амьдардаггүй. Инээхэд эсрэгээр байдаг. Амьсгал аваад түүнийгээ удаанаар бага багаар гаргах нь нөгөө урт амьдардаг нөхдүүдтэй адилавтар техникээр амьсгалж байна гэсэн үг. Дуу дуулахад маш удаанаар амьсгалаа гаргадаг, яг л энэ үед бид дотоод тайвшрал, баяр мэдэрдэг.
Эрүүлжих амьсгал: Хэвтээ байрлал хамгийн тохиромжтой. Хамраараа амьсгалаа 2 секундэд авна. Аваад 8 сек түгжинэ. 4 сек хамраараа гаргана. Нийт хугацаа 2 минут. Өглөө оройд нэг нэг удаа хийнэ.
[wpna_ad placement_id=”418342949336934_418342972670265″]
Цэвэрлэх амьсгал: Энэ амьсгал нь уушгийг цэвэршүүлж биеийг нөхөн төлжүүлж, залуужуулна. Амьсгалаа хамраар 2 секундийн турш авна. 3 секунд түгжээд дараа нь шүгэлдэх мэт уруулаа цорвойлгоод 13 секундийн турш “урт нарийнаар” сийгүүлэн гаргана. 13 секундэд гаргаж амжаагүй үлдэгдэл агаараа хүчтэй цохилтоор гаргана.
[wpna_ad placement_id=”418342949336934_418342972670265″]
Үндсэн техник нь: Баруун гарын эрхий хуруугаар хамрын баруун нүхээ таглаад зүүн нүхээрээ 2 секундэд амьсгал авч, 2 сек түгжээд 4 сек-д гаргана. Дараа нь нөгөө гараараа зүүн нүхээ таглаад дээрхийн адил амьсгална. Ийм байдлаар 10-12 удаа ээлжлэн амьсгална. Энэ нь сэтгэл санааг тайвшруулах ба зарим өвдөлтүүдийг намдаана. Нэмж хэлэхэд хамраар амьсгалахад хамрын хөндийн гүнд тагнайн дээхэн талд тусгай рецептор байх бөгөөд зөвхөн хамраар амьсгалах үед түүнээс цусны даралт тогтворжуулах үйлчилгээтэй бодис ялгардаг. Тэгэхээр даралт асуудалтай хүмүүс аль болох хамраараа амьсгалахыг хичээж байгаарай.
Дээрх дасгалууд нь дандаа гэдсээрээ буюу өрцний амьсгалаар хийгдэх учиртай.