Эмээ маань эмээр биш, харин сармисны тосоор үе мөчний өвчнөө эдгээж чадсан юм

Энэхүү ардын эмчилгээ нь үе мөчний үйл ажиллагааг сайжруулж, өвдөлт намдаахад тусална. Ерөнхий зарчим нь сармисаар цусны эргэлтийг сайжруулж өвчтэй үеийг сэргээхэд оршиж байгаа юм.

Орц:

  • сармис – 300-400 гр
  • ургамлын тос (боловсронгуй бус).

Сармисаа арилгаад маш жижиглэж хэрчинэ. Бутлуур ашиглах нь хамгийн тохиромжтой. Литрийн саванд хийгээд чанартай тосоор дүүргэнэ. Нар тусахгүй газар 14 хоног хадгалах ба өдөр бүр сайтар холино. Ингээд 14 хоногийн дараа тосоо шүүс сармисны тосоо гаргаж авна.

Сармисны тосыг өвдөг, нуруу гэх мэт үе мөчний өвчтэй хэсэгт дулаан мэдрэгдтэл үрж түрхэнэ. Гаднаас нь полиэтилен, ороолтоор боох. Үүнийг орой унтахаасаа өмнө хийх хэрэгтэй. Эхний хэдэн өдрийн хэрэглээний дараа та үр нөлөөг анзаарах болно.

Гэхдээ үүгээр зогсохгүй: үе мөчний хөдөлгөөнийг бүрэн сэргээж, өвдөлт мэдрэхүйг удаан хугацаанд багасгахын тулд эмчилгээний хугацааг 2 сар хүртэл сунгахыг зөвлөж байна.