
Гэмтэлтэй үс өнөө үед маш нийтлэг асуудал болжээ. Өдөр бүр үс хатаагч, индүү, элдэв химийн найрлагатай бүтээгдэхүүн, мөн гадна агаар салхи нарны нөлөө зэрэг нь үсийг гэмтээж байдаг. Дэлгүүр, гоо сайхны салонуудаар зарагдаж буй бүтээгдэхүүнийг та анзаарч байсан бйах. Бүтэл бүтэн эгнээ байдаг шүү дээ. Тэдгээр нь бас тийм ч хямд биш. Мөн тэр олон төрлөөс сонголт хийх хэцүү. Сонгосон бүхэн нь үр дүн өгөх нь ховор байдаг.
Тиймээс бид таныг гэрийн нөхцөлд өөрөө эмчилгээ хийхийг санал болгож байна. Эдгээр нь илүү хэмнэлттэй, үр дүнтэй байдаг. Хэрэв таны үс бас хуурай, амьгүй харагдаж, салаалсан байгааг анзаарсан бол энэ нийтлэлийг заавал уншаарай. Үүнд гэмтэлтэй үсийг сэргээхэд туслах хэдэн зөвлөмжийг өгөх болно. Эдгээр маск дахь байгалийн орц найрлагын шинж чанар нь гэмтсэн үсийг нөхөн сэргээхэд нэн тохиромжтой. Та эдгээрийг хэрэглэхдээ шүршүүрийн малгай өмсөж үр дүнг сайжруулах боломжтой.
Зуун наст, чидун жимсний тос
Энэхүү маск нь ашигтай шинж чанараараа алдартай хоёр орцыг агуулдаг. Зуун настын шүүс нь үсийг тэжээж, үсний ургалтыг сайжруулж, өнгө сэргээн, хэт халалтаас хамгаалахад тусалдаг. Чидун жимсний тос нь эргээд үсийг зөөлөн болгож, хамгаалалтын “хальс” үүсгэдэг.
Танд зуун настын гель 5 халбага (75 гр), чидун жимсний тос (32 гр) 2 халбага хэрэгтэй. Зуун настын навчийг уртааш нь хэрчээд гельнээс нь салгаж авна. Бэлэн гель хэрэглэхээр бол аль болох ориг өөр орцгүйг нь сонгох хэрэгтэй. Ингээд 5 хоолны халбага зуун настын гелийг саванд хийж оливийн тостойгоо холино.
Гэмтсэн үсэндээ түрхээд хагас цагийн турш байлгана. Дараа нь шампунь, ангижруулагч ашиглан үсээ ердийн байдлаар угаагаарай.
Майонез болон тос
Орц:
- 3 халбага майонез (90г)
- Чидун жимсний тос 5 дусал
- Касторын тос 5 дусал
- Е витамины 2 капсул (заавал биш)
Майонез болон чидуны тосыг аяганд сайтар холино. Дараа нь касторын тос нэмээд дахин сайтар холино. Хэрэв хүсвэл энэ масканд Е аминдэмийн капсул нэмж болно. Хуурай үсэнд дунд хэсгээс үзүүр хүртэл түрхэнэ. Их хэмжээний усаар зайлж, үсээ ердийн байдлаар угаана. Долоо хоногт нэг удаа процедурыг давт.
Зөгийн бал ба өндөг
Таны үсний бат бөх байдал, гоо сайхныг сэргээх үнэхээр гайхалтай хослол. Зөгийн бал нь үсийг байгалиас нь гэрэлтүүлж, өндөг нь тэжээллэг фермент агуулсан тул үсийг чийгшүүлж зөөлөн, торгомсог болгодог.
Энэ маскыг бэлтгэхэд маш хялбар. Та 1 ширхэг өндөг болон 2 халбага зөгийн балыг (50 гр) сайтар холиод л боллоо. Хэрэв таны үс нэмэлт чийгшүүлэх шаардлагатай бол масканд 1 халбага кокос эсвэл бүйлсний тос нэмж болно. Маскаа үсэндээ түрхээд (дундаас нь төгсгөл хүртэл) шүршүүрийн малгай өмсөөрэй. 30 минутын дараа бүлээн усаар зайлж, ердийн байдлаар угаана.
Эдгээрийг хэрэглэсний дараа үсээ хатаагч хэрэглэлгүй, өөрөөр нь хатаах хэрэгтэй гэдгийг санаарай!