
Бие тань нэг л суларч, үргэлж ядраад хэцүү байна уу? Тийм бол таны биед С витамин дутагдсан байж болзошгүй. Ингээд хамтаа биед С витамин дутагдсан үед илрэх шинж тэмдгүүдийг мэдэж авцгаая.
Буйл хавдаж, цус гарах– Шүд угаах болгонд таны буйл тань өвдөж, цус гараад байна уу? Энэ нь таны биед С витамин дутагсантай холбоотой юм. Үс салаалж, хуурайших – С витаммин нь үсний ургалт, хуйхны эрүүл байдалд чухал нөлөөтэй. Тийм учраас биед С витамин дутагдах үед хамгийн түрүүнд үс гэмтэж, унаж эхэлдэг байна шүү. Та үс уналаа, гэмтлээ гэж төрөл бүрийн маск тос хэрэглэхийн оронд биедээ илүү их С витамин хуримтлуулаарай.

Үргэлж хамраас цус гарах– Хамар нь арьсны гадаргатай ойрхон цусны судаснууд байдаг. Энэ нь маш эмзэг. Тийм ч учраас хангалттай С витамин биед ирэхгүй бол амархан хагарч, хамраас цус гардаг байна. Арьс хуурайшиж, үрэвсэх – Арьс хуурайшиж, үрэвсэх нь таны биед С витамин дутагсаны томоохон илрэл юм.
Шарх удаан эдгэрэх – Гар хөлөө санамсаргүй цохиж гэмтээхэд эдгэхгүй хэдэн долоо хоноод байна уу? Тэгвэл энэ нь мөн л таны биед С витанмин дутагдсаны томоохон нэг шинж тэмдэг юм шүү.

Үе мөчөөр өвдөх – Үе мөчөөр хатгуулж, гишгэж явахад ч төвөгтэй болох нь заавал хүнд өвчин байх боломжтой. Тиймээс эхлээд таны биед С витамин дутагдсан эсэхийг мэдэж аваарай. Амархан ханиад хүрэх – Үе үе л ханиад хүрч хэцүүдээд байна уу? Тэгвэл С витамины хэрэглээгээ нэмэгдүүлээд үзээрэй. Сэтгэл санаа тааруу байх – Яагаад гэдгээ ч мэдэхгүй үргэлж бухимдаж уур хүрэх үед С витаминтай ус уучих. Эсвэл С витаминаар баялаг хоол хүнсийг түлхүү хэрэглэхэд хангалттай юм.