
Таны нуруу өвдлөө гээд заавал эмийн сангаас төрөл бүрийн өвчин намдаах эм худалдан авах шаардлагагүй. Та үүнийг байгалийн аргаар эмчилж, өвдөлтийг нь намдаах бүрэн боломжтой. Танд ердөө л давс болон оливын тос байхад хангалттай бөгөөд ямар ч эмээс илүү үр дүнг үзүүлнэ. Мөн ямар ч химийн найрлагагүй учир таны биед сөрөг нөлөө үзүүлэх вий хэмээн аюулаас хол байх юм.

Хэрэг болох зүйлс:
- Давс – 10 халбага
- Оливын тос – 20 халбага
Бэлтгэх болон хэрэглэх арга:

Орцуудаа нэгтэж, шилэн саванд хийгээрэй. Үүнийгээ харанхуй, сэрүүн нөхцөлд 4-5 өдөр хадгална. Давс нь ууссан байх ёстойг анхаараарай.
Ингээд энэхүү бэлдмэлээ хэрэглэхдээ нуруу тань өвдөж буй хэсэгт багахан түрхэж, тойрог чиглэлээр иллэг хийх хэрэгтэй. Эхний удаад ойролцоогоор 2-3 минут иллэг хийхэд хангалттай. Дараа дараагийн удаа хугацаагаа нэг нэг минутаар уртасгаж болох бөгөөд сүүлдээ 20 минут нуруундаа иллэг хийж, халуун гараар дараарай.
Энэ мэтчилэн хэд хэдэн удаа иллэг хийхэд л нурууны өвдөлт алга болж, та ямар ч асуудалгүй гүйж харайж, юуг ч өргөж, хаашаа ч авирч, тонгойх бүрэн боломжтой болно.

Үүнээс гадна энэхүү аргаар та үе мөчний өвчнөө эмчилж болох юм. Тиймээс зөвхөн нуруу гэлтгүй хөл гар тань өвдвөл энэ бэлдмэлийг бэлтгэж, иллэг хийж байгаарай.