
Чихрийн шижин түгээмэл болсон энэ үед бяцхан зөвлөгөө хүргэе. Монголчуудын эрт дээр үеэс хэрэглэж ирсэн цагаан идээгээ түлхүү хэрэглэх нь энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх сайн талтай аж. Тараг, бяслаг, ааруул, аарц, ээзгий гээд сүүнээс эсэлт болон хатаалтын явцад болсон бүтээгдэхүүн хэрэглэдэг хүмүүс чихрийн шижин тусах тохиолдол бараг үгүй гэнэ. Учир нь эсэлдүүлэх болон хатаах явц нь сүүнд байдаг Казеин гэдэг уургийг задлаж устгадаг юм байна.
Энэхүү Казеин гэх сүүний уураг нь шингэн сүүнд байдаг бөгөөд хүний биед маш удаан хугацаанд задардгүй, шингэдэггүй уураг гэнэ. Харин эсэлдсэн бүтээгдэхүүн нь Казеингүйгээс гадна бүр нэмээд хоол шингэцийг сайжруулдаг бөгөөд нэг ёсондоо хоол боловсруулах систем эрт амарч чаддаг байна.

Энэхүү судалгааг дан сүү хэрэглэдэг хүмүүс болон тараг, бяслаг, ээдэм, ээзгий төрлийн бүтээгдэхүүнийг түлхүү хэрэглэдэг хүмүүсийг ангилж хуваан 2 жил гаруй судалж, дүгнэж нийтлэлийг нь Америкийн Эрүүл хооллолтын сэтгүүлд нийтэлжээ.
Ер нь чихрийн шижингээс хол байя гэж бодож байгаа бол доорхи хүнсийг түлхүү хэрэглэх нь зүйтэй. Үүнд:
- Тараг, бяслаг, ааруул, ээдэм, ээзгий.
- Самар. Ямар ч төрлийн самрыг өдөрт 10-хан грамм идэж занших
- Гүзээлзгэнэ. 20-хон грамм.
- Карри. Бүх төрлийн Япон, Энэтхэг карритай хоол чихрийн шижнээс сэргийлэх гол хүнс болдог.
- Чанадаг кофе. Өдөрт 3-4 аяга кофе уувал чихрийн шижингийн үүсэх явцыг саармагжуулна гэнэ.
- Алим. Өдөрт ядаж нэг алим идэж заншина.
- Байгалийн эрдэслэг ус. Усыг өдөрт 1 литр ба түүнээс дээш хэрэглэдэг хүмүүс мөн чихрийн шижин тусдаггүй хүмүүсийн тоонд багтддаг байна. Энэ нь зөөлөн эрдэслэг ус байх шаардлагатай.
- Бууцай. Энэ ногоог ямар ч хоолонд хэрэглэж болно.
- Өдөрт дор хаяж 5000 алхам хийж байх. Эсвэл 30 минутын хөдөлгөөн.

Эрүүл мэнд таны гарт.