Би борлож, хуурайшсан арьсандаа үүнийг бэлдэж түрхдэг! 24 цагийн дотор арьс цайруулж цэвэрлэдэг гайхалтай маск

Зуны халуунд арьс амархан гундаж, түлэгдэж цаашлаад борлодог. Харин наранд түлэгдэж борлосон арьсаа хэрхэн буцаад хэвийн буюу цагаан болгох вэ? Үүний хариултыг та бидний бэлтгэсэн мэдээллээс олж чадна. Гарын доорх материалаар бэлтгэж болох энэхүү маск нь богино хугацаанд үр дүнгээ үзүүлж, таныг зөөлхөн, толигор, гэрэлтсэн цагаан арьстай болгоно.

Орц: Хүрэн манжин – 1 ширхэг, Гурил, Зөгийн бал, Нимбэгний шүүс

  1. Хүрэн манжингаа хальсалж бэлтгэнэ.
  2. Үүнийгээ үрж бэлтгээд, дараа нь марл ашиглаж, шүүсийг нь шахаж авна.
  3. Одоо цэвэрхэн сав авч, үүндээ 2 халбага гурил хийгээрэй.
  4. Гурил дээрээ 2 халбага хүрэн манжингийн шүүс хийнэ.
  5. Дээр нь 1 халбага зөгийн бал, 1 халбага нимбэгний шүүс хийж хутгаарай.

Эхлээд нүүрээ угааж цэвэрлээрэй. Дараа нь бэлтгэсэн маскаа нүүр болон хүзүүндээ түрхэж хатаана. Хатсаны дараа чийгтэй хуруугаараа нүүрэндээ 5 минут иллэг хийгээрэй. Дараа нь бүлээн усаар нүүрээ угаана. Хамгийн сүүлд нь чийгшүүлэх тос нүүрэндээ түрхэж унтаарай.

Долоо хоногт 2-3 удаа энэхүү маскыг түрхэж хэрэглээрэй. Ингэснээр бодит үр дүнд хүрч, таны арьс цайрах болно. Хэрэв танд таалагдсан бол найзууддаа ч бас хуваалцаарай.