
Эмэгтэй хүнийг гараар нь шинждэг гэдэг. Олон хүүхэдтэй ээжүүд маань үр хүүхдээ гэсээр гарандаа анхаарал хандуулж чаддаггүй. Үүнээс болж, арьс нь хуурайшиж, гаранд үрчлээс суух, борлох гэхчлэн олон сөрөг үр дагавар илэрдэг. Тэгвэл борлосон, үрчлээс суусан, нөсөө толбо гарсан, хуурайшсан гарыг хэрхэн зөөлөн, цагаан болгох вэ?
Маск 1

- Далайн давс – 2 халбага
- Хүнсний сода – 2 халбага
- Нүүр угаагч саван – 3 халбага
- Нимбэгний шүүс – 5 дусал
Бүх орцоо хольж бэлтгэнэ. Үүнийгээ гарандаа түрхэж, сайтар илээрэй. Нэг ёсондоо та гарын арьсаа скрабдана гэсэн үг юм. Дараа нь бүлээн усаар гараа угаахад хангалттай.
Маск 2

- Жүрж – 1 зүсэм
- Ургамлын тос – 2 халбага
Жүржийн шүүсийг шахаж авна. Үүн дээрээ тосоо хийж хутгаарай. Бэлтгэсэн маскаа гарандаа түрхэж, 10 минут иллэг хийнэ. Дараа нь цаасан алчуураар арчиж аваарай.
- Унтахаас 20 минутын өмнө, долоо хоногт 3 удаа өөрт таалагдсан маскаа бэлтгэж хэрэглэж байгаарай.
- Маскаа зөвхөн хуурай гаран дээр түрхэж хэрэглэнэ.
- Дараа нь заавал гарын чийгшүүлэх тос түрхэх ёстойг анхаар.
Хамгийн гол нь та өөрөө тууштай хэрэглэснээр, бодит үр дүнд хүрч, гар тань бяцхан охиных шиг болно. Тиймээс ганц удаа хэрэглээд, үр дүн хүлээж, бүү бухимдаарай.