

Ээж бүрт нэг нууц жор байдаг юм шиг санагддаг. Манай ээжийн нууц жор бол хөлийн хаван болон гэдэсний дүүргэлтийг арилгах ундаа юм. Ээж маань илүүдэл жинтэй болохоор жоохон алхахад л хөл нь хавагнадаг байсан. Харин энэ ундааг бэлтгэх уух болсноос хойш түүний хөл хавагнахаа больсон. Мөн ээжийн бэлтгэдэг ундааг гэдэс дүүрсэн, дотор муухайрсан үед ч уух боломжтой. Тэр дороо л дотор онгойгоод сайхан болдог шүү. Харин би энэхүү шидэт ундааны жорыг мэддэг болсноос хойш бусадтай хуваалцах гэсэн хүсэлдээ хөтлөгдөж өнөөдрийг хүрсэн. Тиймээс та нартаа хаван буулгаж, гэдэсний дүүрэлт арилгах амттай ундаа бэлтгэх жорыг хуваалцаж байна.
Гэдэс дүүрэх

Хоол унд боловсруулах үүрэг бүхий бактери, микро орчны үйл ажиллагааны нөлөөгөөр гэдсэнд хий үүсдэг байна. Таны ходоод гэдэс хоолыг хэдий чинээ “хүндрэлтэй” боловсруулна, төдий чинээ их хий үүсч хуримтлагдана.
Хавагнах
Маш олон шалгааны улмаа бие хавагнадаг. Үүнд хоол хүнсний буруу хэрэглээ, дааврын тэнцвэргүй байдал, харшил, бөөрний өвчлөл, зүрхний өвчлөл, эмний гаж нөлөө, шингэний дутагдал зэрэг багтах төдийгүй олон цагаар зогсоо ажил хийдэг хүмүүст хамгийн түгээмэл илэрдэг.
Хаван буулгаж, гэдэсний дүүрэнгэ арилгах ундаа – Алимны ундаа

Орц:
- Алим – 3 ширхэг
- Ус – 1 литр
- Шанцай буюу синнамон – 1 халбага
Бэлтгэх арга:
Усаа буцалгаж, алимаа хальсалж, хэрчээд хийнэ. Үүнийгээ 4-5 минут буцалгасны дараа шанцайгаа хийж хутгаарай. Ингээд гал дээрээс авч, хөргөөрэй. Таны амттай ундаа бэлэн боллоо.
Хаван буулгаж, гэдэсний дүүрэнгэ арилгах ундаа – Ханборгоцойтой ундаа

Орц:
- Цагаан гаа – халбаганы дөрөвний нэг
- Ус – 1 аяга
- Ханборгоцой – 2 зүсэм
Бэлтгэх арга:
Усаа буцалгаж, дотор нь цагаан гаа болон ханборгоцойгоо хийгээрэй. 2-3 минут буцалгасны дараа гал дээрээс авч хөргөнө. Ингээд ундаагаа хөргөөд шууд ууж болох юм.