Таны даралт ихэсдэг бол үүнийг уу!

Сүүлийн үед хүмүүсийн дунд олшроод буй өвчний нэг бол яахын аргагүй даралт ихсэх билээ. Энэхүү өвчин нь нас хүйс харгалзахгүй хүн бүрийн хувьд том асуудал болсоор байна. Өмнө нь зөвхөн ахимаг насны хүмүүсийн даралт ихэсдэг байсан бол, одоо үед залуу хүүхдүүд ч үүнээс болж шаналж байгаа нь харамсалтай. Тамхи татах, буруу хооллолт, буруу зуршил, хөдөлгөөний дутагдал зэрэг нь даралт ихсэхэд нөлөөлж байдаг. Энэ өвчлөл нь цаашлаад зүрх судасны өвчлөл, бөөрний дутагдал, чихрийн шижин, мэдрэлийн өвчтэй болгож мэдэх юм.

Бид өнөөдөр та бүхэндээ даралт тогтворжуулахад туслах аргуудыг зааж өгөхөөр бэлтгэлээ.

Нимбэгтэй ус

Сармис идэх

Танд гол хэрэг болох зүйлс нь зүсэм нимбэг болон аяга ус юм. Өглөө бүр цайгаа уухаас өмнө нэг аяга бүлээн усанд бага зэрэг шинэхэн нимбэгний шүүсийг шахаж хийгээд, ууж байгаарай. Нимбэг нь эрүүл мэндэд онцгой нөлөөтэй төдийгүй ялангуяа зүрх судасны өвчлөлөөс сэргийлж, эмчилдэг. Мөн цусны судсыг цэвэрлэж, даралтыг тогтворжуулна.

Сармис нь цусны даралтыг бууруулахад онцгой нөлөө үзүүлнэ. Үүнээс гадна биеэс хорт бодисыг гадагшлуулж, муу холестриныг багасгана.

Та өглөө боссон даруйдаа буюу ямар нэгэн зүйл идэхээсээ өмнө нэг ширхэг сармис идэх хэрэгтэй. Мөн орой орондоо орохоос өмнө талыг идээрэй. Ингэснээр та ахин даралт ихсэх вий хэмээн санаагаа чилээж, айх хэрэггүй болох юм.

Алимны цуутай ус

Танд хэрэг болох зүйлс:

  • Алимны цуу – 1 халбага
  • Хүнсний сода – халбаганы наймны нэг
  • Ус – 1 стакан

Бэлтгэх болон хэрэглэх:

Алимны цуу нь өөртөө кальци, магни, кали зэргийг агуулдаг бөгөөд эдгээр нь зүрх судасны өвчнөөс сэргийлэхэд тусалж, даралтыг тогтворжуулан, цусны эргэлтийг сайжруулна. Алимны цуу болон хүнсний содаа усандаа хийж, сайтар хутгаж уусгана. Үүнийгээ өдөрт 2 удаа ууж байхад хангалттай юм.