
Шинэ жил болох гээд манай бүсгүйчүүд аль болох хурдан турах арга хайгаад шаналж байна уу? Тэгвэл яг л танд хэрэгтэй мэдээллийг бэлтгэн хүргэж байна. Та ердөө л унтахдаа нэгэн бэлдмэлийг хийж уухад л өглөө гэхэд 1.5 кг хассан байх болно.
Хүн өдөрт 1 кг хасах бүрэн боломжтой байдаг. Би гэхэд сард 30 кг хасч чадсан. Харин хэрхэн хассан нууцаа та бүхэндээ хуваалцахаар шийдлээ.

Орц:
- Цагаан гаа – 10 см
- Улаан алим – 10 зүсэм
- Нимбэг – 2 ширхэг
- Зөгийн бал
- Шанцай – 1-2 мод
- Ус – 4-5 литр
Бэлтгэх арга:
- Цагаан гаагаа хальсалж, нимгэн хэрчинэ. Үүнийгээ тогоонд хий.
- Алимаа ч мөн хэрчиж, цагаан гаан дээрээ нэмэх бөгөөд дээр нь нимбэгний үрсэн хальс, шанцайгаа хийнэ.
- Ингээд усаа хийж, 3 минут буцалгаарай.
- Гал дээрээс авч хөргөнө.
- Бэлэн болсон шүүсэн дээрээ бага зэрэг зөгийн бал болон нимбэгний шүүс хийж амтална.
- Та шүүсээ шүүж, зөвхөн шингэнийг авч үлдээрэй.
- Үүнийг хүйтэн бүлээн аль алинаар ууж болно.

- Цагаан гаа: Дархлааг сайжруулж, цусны эргэлтийг дэмжих бөгөөд биеийг цэвэрлэдэг.
- Нимбэг: С витаминаар баялаг
- Зөгийн бал: Шим тэжээлээр баялаг бөгөөд гэдэс цэвэрлэж, хоргүйжүүлэхэд онцгой нөлөө үзүүлнэ.
- Шанцай: Цусны эргэлтийг сайжруулж, сэтгэл санааг тогтворжуулна.
- Алим: Пиктин, эслэг, витамин, төмрийн агууламж өндөртэй.