Эрхиний тус эрдэм хийгээд түүнийг эргүүлэх зургаан арга

Эрхи бол тарни тоолох төдийгүй тархины цусан хангамж сайжруулж, оюун хурцлах, ходоод, дэлүүний судлыг эрүүл байлгах үүрэгтэй юм. Учир нь ходоодны судал долоовор, толгойн судал эрхий хурууны өндөгний үзүүрт оногддог. Эрхи эргүүлдэг хүний ухаан цэлмэг, гэдэс дотор ариун явж, урт насалж, удаан жаргадгийн учир ийм болой. Эрхи голдуу 108 бөөртэй байдгийг янз янзаар тайлбарладаг.

Заримаас нь дурдъя. Сүүдэрт нь бурхан багш бясалгал хийж, номын хүрд эргүүлсэн бодь модны буурцаг 108 үрэлтэй байснаас тэгсэн гэж үзэж байхад бас нэг хэсэг нь тайлбарлахдаа: “ Их хөлгөний сургаалаар бол хувирдаг 53, хувирдаггүй 55 дхарма байдаг хэмээснээр 108 дхарма буй” . Дхарма гэдэг самгарди үг нь “Орчлонгийн үнэнийг ухаарав” гэсэн утгатай “НОМ” гэсэн үг юм. Эрхи эргүүлэх 6 арга бий. 1.Долоовор, эрхийн үзүүрээр эрхиний бөөр имэрч тарни тоолох нь энгийн амарлингуй ёс.

2. Дунд хуруу, эрхийгээр тоолох нь дэлгэрэнгүй ёс 3. Ядам, эрхийгээр тоолох нь тарни тоолох ёс 4. Чигчий, эрхийгээр тоолох нь хатуу тарни тоолох ёс 5. Толгойноос нь түлхэж тоолох нь “Сэндонма” –ын “АГА САМА РАН ЗА ШАДРА СА МА РАЯА ПАД” зэрэг тарни тоолох ёс 6. Тарнийн тоо гүйцээсэн хувраг бөөрнөөс нь шувтарч эргүүлэх эдгээр зургаа болой. Бурхны шашны заслын ёсонд хоног, цагийн сайн муугийн ялгалыг нарийн чанд баримталдаг.

Энэ тухай номлосон “Тансан ламын буртан” гэдэг сударт “танстай, тансгүй хоног” гэж буй. Танстай гэдэг нь ном буян хийхэд өлзийтэй, “тансгүй” гэдэг нь өлзийгүй гэсэн үг юм. Түүнчлэн “жорватай, жорвагүй” хоног гэж төвд ном үзсэн хүмүүс хэлж байх нь дуулддаг. “Жорва”-тай гэдэг нь ном буян хийхэд өлзийт барилдлагатай хоног гэсэн санаа юм. Үүнийг их долоон гараг, чиглүүлэгч 28 саран одны дөрвөн махбодыг өвөр хооронд учруулж, сайн зургаа, муу дөрвөн барилдлагыг “идэр, рашаан, хүчин төгсөх, шид хотол чуулган, үхэх, түлхэх, үл зохих, үл тохирох” хэмээн тооцон зурдаг байна.