ӨГЧ БОЛОХГҮЙ!!! Хүнд бэлэг өгөх гэж байгаа бол дараах зүйлсийг өгч болохгүй.

Бидний хүнд бэлэглэдэг болон хүнээс авдаг бэлгүүд өөрийн гэсэн энергитэй байдаг.

Гэвч бид үүнд тэр болгон ач холбогдол өгөөд байдаггүй. Болгарын зөнч Ванга: Зарим бэлгэнд баярла, харин заримаас нь болгоомжил гэж хэлсэн байдаг. Ямар ч тохиолдолд авч болохгүй сөрөг энергитэй бэлгүүд байдаг аж. Тэгэхээр ямар эд зүйлс муу энерги татдаг болохыг мөн азгүйтлээс өөрийгөө хамгаалахын тулд юу хийх ёстой юм бол.

Хутга

Хутга, хайч болон төрөл бүрийн хурц үзүүртэй зүйлсийг хүн өөрөө өөртөө олж авах ёстой байдаг. Хурц үзүүртэй зүйлсэд хэтэрхий их сөрөг энерги хуримтлагддаг. Хэрэв танд хутга бэлэглэж байгаа хүн бэлгийг хүлээн авахыг шаардаад байгаа бол бэлгийг нь худалдаж авах гэж оролд. Ингэвэл цэвэр худалдан авалт болно.

Цаг

Цаг бол хугацаа тоолдог зүйл. Энэ тийм ч онцын зүйл биш мэт санагдавч цаг зогсдог гэдгийг сана. Ийм бэлгийг аз жаргалтай амьдралыг төгсгөх бэлэг тэмдэг болгохгүйн тулд бэлэглэж буй хүндээ хэдэн төгрөг өгсөн нь илүү дээр.

Түрийвч

Бэлгэнд хоосон түрийвч авах нь таны орлогын үүдийг хаах эрсдэлтэй байдаг. Арав ч байсан хамаагүй хоосон л байж болохгүй! Ийм бэлгийг өөртөө худалдаж авсан нь ирээдүйд өлзийтэй…

Нусны алчуур

Ихэнх оронд оршуулгын ёслол дээр алчуур бэлэглэх уламжлал байдаг. Нусны алчуур нь нулимс болон гашуудалтай нягт холбоотой. Алчуур гэлтгүй цаасан салфетка ч хүнд хэрэг болдог.

Сувд

Ихэнх оронд сувд нь бэлэвсэн эмэгтэйчүүд болон өнчин хүүхдүүдийн тайтгарашгүй нулимсыг бэлгэддэг.

Толь

Толь бол хүнд бэлэглэж мөн хүнээс бэлгэнд авдаг хамгийн түгээмэл, хэтэрхий нууцлаг зүйл юм. Толь нь гоо үзэсгэлэн, залуу нас, амьдралын эрч хүчийг сордог гэж үздэг. Ялангуяа, эртний толь бэлгэнд авахаас зайлсхийх хэрэгтэй.

Бээлий

Хүнийг удирдахад чиглэсэн шидэт зан үйл хийхэд бээлий чухал ач холбогдолтой. Тиймээс ийм бэлгийг хүнд бэлэглэдэггүй харин солилцдог аж.

Бэлгэдэл бүрийг өөр өөрөөр хүлээж авч болно: шоолно, гайхна, тэр ч бүү хэл дургүйцэж ч болно.